
Capital Markets Mongolia (CMM) нь Лондон хотноо хоёр дахь жилдээ Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд нийтдээ 150 гаруй зочид төлөөлөгчид оролцсоноос олон улсын 80 гаруй байгууллагын 100 гаруй экспертүүд, хөрөнгө оруулагчид цуглаж Монголын банк, санхүү, технологын салбарын тэргүүлэх компаниудын төлөөллүүдтэй уулзаж, чухал хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Тус форум нь хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтаа татдаг гол төв болох Лондон хотноо Монголын орон зайг үүсгэж, бодит хөрөнгө оруулалтыг бий болгох зорилготой юм.
Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мөнхжин оролцож нээлтийн үг хэлэв.
Дотоодын оролцогчдын хувьд Монголбанк, Монголын Хөрөнгийн Бирж ХК, Голомт Банк ХК, ICFG Limited, АНД Глобал, Монголиан Коппер Проспектинг Групп ХХК, Сэндли ББСБ, Ард Секюритиз ҮЦК зэрэг байгууллагууд оролцов.

Олон улсын төлөөллүүдийн хувьд StoneX, Franklin Templeton, Pictet Asset Management, Manulife, Aviva Investors, Morgan Stanley Investment Management, JPMorgan, Deutsche Bank, Standard Chartered, STJ Advisories, Jefferies зэрэг олон улсын нэр хүндтэй 80 гаруй байгууллагууд оролцлоо.
“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Лондон 2026” нь дараах хэлэлцүүлгийг онцлон танилцуулав. Үүнд:

Форумын гол онцлох үйл явдал нь Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв болон Лондонгийн хөрөнгийн бирж нар Монголын хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд гаргахад давхар бүртгэл, технологи, дэд бүтцийн хүрээнд хамтран ажиллах замын зураглалаа танилцууллаа.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан форумын ерөнхий спонсор Голомт Банк ХК, глобал түнш StoneX, стратегийн түнш Монголын хөрөнгийн бирж ХК болон илтгэгч түншүүд болох ICFG Limited ба АНД Глобал зэрэг түншүүддээ талархал илэрхийлье.

CMM нь "Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Лондон"-г цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дотоодын компаниудыг олон улсын компаниудтай холбох, урт хугацааны түншлэл бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно.

“CMM – Capital Markets Mongolia”-н тухай:
“CMM – Capital Markets Mongolia” нь хөрөнгийн зах зээлийн судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани юм. CMM нь хөрөнгө оруулагчид, компаниуд, зуучлагч болон зохицуулагч байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт зэрэг оролцогч талуудыг холбосон цогц платформын үүрэг гүйцэтгэж, зах зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэл болон тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг.
Хэвлэл, мэдээлэлтэй холбогдох:
Вэб хуудас:
Эх сурвалж: CMM – Capital Markets Mongolia
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.