
Эртээ урьдын цагт бус, ердөө 10 жилийн өмнө бид орой бүр зурагтынхаа өмнө цуглаж, дуртай ТВ хөтөлбөрийнхөө цагийг тэсэн ядан хүлээж үздэг байв. Үүний дараа IPTV, OTT-тэй танилцаж, орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр хүссэн контентуудаа үзэх шиг амархан юмгүй болсон. Харин дараагийн хувьсал нь юу байх вэ?
🛜 Бараг л бүхэлдээ холбогдсон
1990 онд 100 өрх тутмын 41 нь л ТВ-тэй байсан гэвэл итгэх үү? Үүнээс 34 жилийн дараа нийт өрхийн 97.3% нь ТВ-тэй болов. Тухайн үед монголчуудын үзэж харах мэдээ, мэдээлэл, энтертайнмент зүйлс төрийн өмчит MNB-с эхлээд хэдхэн сувгаар хязгаарлагддаг байсан бол өдгөө бид дотоодын 139 ТВ суваг, IPTV-н тусламжтайгаар гадаад сувгуудыг үздэг болж.
🙄 Цаг бага, сонголт олон
Интернэт болон гар утасны хэрэглээ жил жилээр эрчимтэй нэмэгдэж, оргилдоо хүрснээр хүмүүсийн 1 платформд зарцуулах хугацаа хуваагдаж, 1 контентод зарцуулах хугацаа ч богиноссоор. Үүнийг дагаад олон ангит драма хүртэл богино болсон тухай бичиж л байлаа.
Гэснээс, Юнивишн хэрэглэгчдийн 70% нь дотоодын кино, контентыг илүүтэй таашааж үздэг гэнэ ээ. Угаас дэлхий даяар хүмүүсийн үзэж харж буй, уншиж буй зүйлс нь масс гэхээсээ илүү зөвхөн өөрийн сонирхолд тулгуурлах хандлагатай болж байна гэх тайлан, судалгаа гараад л байгаа. Өөрөөр бол хүмүүсийн цензур улам л өндөр болж байна гэсэн үг. Контент ч яах вэ гэхэд, кино үйлдвэрлэгчид маань анхаарахгүй бол ч…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.