
Энэ оны эхний хагаст цэвэр ашгийн үзүүлэлтээр тэргүүлсэн 10 үнэт цаасны компани (ҮЦК)-ийн нийт хөрөнгө ₮166 тэрбумд хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс ойролцоогоор ₮49 тэрбум буюу 42% өссөн дүн. Ер нь энэ хэд маань 1 жилийн хугацаанд хэр сайн ажиллав аа?
🤩 Гайхмаар ашгийн өсөлт
ТОП-10 ҮЦК-ийн тайлант үеийн ашиг нийлээд ₮37.3 тэрбум болсон нь 2025 оны ижил үеийнхээс 2 дахин өндөр дүн юм. Өөрөөр хэлбэл, ҮЦК-уудын баланс томрохоос гадна хөрөнгөө ашиг болгон хувиргах чадвар сайжирчээ.
🏦 Сүүлийн 2 жилийн түүх
2024-2026 оны мөчлөгийг харахад хамгийн сонирхолтой өөрчлөлт нь том тоглогчдын хурд. 2026 онд эхний 10-ийн ашигт Голомт, Тэнгэр, Мандал, Апекс зэрэг ҮЦК-иуд гол жин дарж байна. Харин 2024 оны мөн үед алдагдалтай ажиллаж байсан Тэнгэр Капитал 2026 онд ашгаараа 2-т эрэмбэлэгдсэн нь зах зээлд шинэ хүчтэй тоглогчдын байр суурь нэмэгдэж буйн илрэл болж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.