• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 19, 2024
Эдийн засаг

Энэ онд 7% өсөх Монголын эдийн засгийн өнгө

yld
С.Ангирмаа
8 сарын 19, 2024
8 сарын 19, 2024

Энэ оны эхний хагас жилд манай ДНБ 5.6% өсөж ₮14.4 их наядад хүрээд байна. Юу болж өнгөрөв? Цаашид яах вэ?  

 Хэний ачаар, хэний усаар?

Өнгөрсөн оны эхний хагаст манай үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ арай илүү хурдаар буюу 6.7% өссөн. Учир нь тухайн үед уул уурхай, олборлолтын салбарын ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмэр 3.9 нэгж хувь байсан бол энэ оны эхний хагаст 1.8 нэгж хувь болжээ. 

  • Өөдөлдөггүй салбар: Харин анги бүрд ангийн сурлагын дүнг доош нь татдаг нэг сурагч байдаг шиг хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтөөс чангаасаар байна. 2022 оны эхний хагас жилд бүх салбар уналттай байхад ХАА-н салбар ДНБ-ий өсөлтөд 1.8 нэгж хувийн хувь нэмэр оруулсан ч 2023 оны эхний хагаст 1.7 нэгж хувь, энэ оны эхний хагаст 3.9 нэгж хувиар тус тус чангаажээ.  

 Дээр үү, доор уу?

Цаашлаад оны төгсгөлд бол Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд ДНБ-ийг 6% өсгөнө гэсэн төсөөлөлтэй байгаа. Харин Азийн хөгжлийн банкны гаргасан төсөөлөл үүнээс 1.9 нэгж хувиар бага буюу 4.1% байна. Тэгэхээр оны төгсгөлд ДНБ хэр зэрэг өсөх вэ гэдэг нь түүхий эдийн үнэ, уул уурхайн салбарын гүйцэтгэлээс хамаарахаас гадна төр засгийн томоохон шийдвэр ч нөлөөтэй. 

 Нэмсээр, нэмсээр

Монголбанк нь инфляц 1 оронтой тоо руу орсон ч бодлогын хүүгээ 11%-д хадгалах шийдвэр гаргаад байтал ЗГ маань сурсан зангаараа төсвөө тодотгох гэж буй. Тодотгол батлагдвал төсвийн зардал ₮3.1 их наядаар нэмэгдэнэ. Тэгэхээр инфляц өсөж бодлогын хүү буурахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд МАН-ийн яриад байгаа ДНБ-ий өсөлтийг 7%-8%-д хадгалах бодлого бодит болоход тун хэцүү. 

Эцэст нь… Оны төгсгөлд эдийн засаг маань юу болох нь уу, уул уурхайн экспорт маань яах нь уу харж л байя. Мөн төсвийн тодотгол батлагдмагц та бүхэндээ гараа гаргаж тоймлон хүргэм зээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.