Аймшгийн баяраар эрчим хүчний салбарын аймшгийн нөхцөл байдлыг танилцуулъя. Одоогоос 8 жилийн өмнө эрчим хүчний салбарт цэвэр ашгаараа тэргүүлж байсан Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК (ДЦС-3)-ийн нөхцөл байдал нэлээд хүндэрчээ.
😔 Алдагдал 13 нугарна
Ер нь бол ДЦС-3-ын нөхцөл байдал Ковид-19 цар тахлаас хойш тун чиг хэцүү болсон. Тус станцын алдагдал 2022 онд ₮6.5 тэрбум байсан бол 2023 онд ₮1.1 тэрбум болж буурсан байна. Харин энэ жилийн урьдчилсан тооцооллоор бүр ₮14.6 тэрбумын алдагдал хүлээхээр байгаа аж.
⚠️ Салбараараа хэцүү
Дан ганц ДЦС-3 гэлтгүй эрчим хүчний салбар тэр чигтээ алдагдалдаа живж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд салбар даяараа ₮375 тэрбумын алдагдалтай ажилласан. 2022 онд ч мөн ₮187 тэрбумын алдагдалтай ажилласнаас гадна салбарын өр түүхэн дээд хэмжээнд буюу ₮2.1 их наядыг давсан билээ.
Эцэст нь… Нэг талдаа эрчим хүчний хэрэглээ нь нэмэгдэж 2030 онд эрчим хүчний чадлын дутагдал 55%-д хүрнэ гээд байгаа. Нөгөө талд салбар нь засвар, шинэ станцын асуудлаа шийдэж чадахгүй импортоор аргацаасаар байна. Нэн даруй шийдэхгүй бол асуудал томорсоор байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.