
IRIM-н судалгаагаар 16-25 насны 400 монгол залуусын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал дундаж түвшинд үнэлэгджээ.
👉 Боловсролоос илүү итгэл үнэмшил
Залуусын хуурамч мэдээлэл таних чадвар харьцангуй сайн буюу 2.85 оноогоор үнэлэгдсэн төдийгүй судалгаанд оролцогсдын 75.3% нь бүх эсвэл ихэнх хуурамч мэдээллийг ялгаж, салгаж чадсан бол 31.5% нь 1 ч хуурамч мэдээллийг ялгаж чадаагүй аж. Харин үнэн мэдээлэлд итгэх байдал нь жигд бус буюу 2.71 оноотой гарчээ. Өөрөөр бол 51.5% нь бүх эсвэл зарим үнэн мэдээлэлд итгээгүй буюу залуусын дунд мэдээлэлд эргэлзэх хандлага хүчтэй байгааг харуулж буй.
🔎 Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол хэр байна?
16-25 насныхан өөрсдийн хэвлэл, мэдээллийн боловсролыг өндөр хэмээн үнэлсэн буюу тэд мэдээлэл олж авах, ойлгох чадвараа сайн гэж үнэлж байна. Гэвч тэдний мэдээллийн эмзэг байдалд хамгийн хүчтэй нөлөөлж буй зүйлс нь,
Үндсэндээ тус насны бүлгийнхний мэдээлэлд хандах хандлагад нас, хүйс, боловсрол зэрэг хүн ам зүйн шинжүүдээс илүүтэй танин мэдэхүй, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлийн хүчин зүйлс эмзэг байдлын бараг ⅓-т нөлөөлж байгаа юм.
Уг судалгааны гол зорилго бол юу залуусыг хуурамч мэдээлэлд итгэхэд нөлөөлж байгааг тодруулах зорилготой байв. Сонирхолтой үр дүн нь хотод амьдарч буй залуус айдас, жигшүүр, уур бухимдал зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлөөр, харин орон нутагт амьдарч буй нь мэдээллийг шалгалгүйгээр шууд итгэснээр хуурамч мэдээлэлд илүү эмзэг болдог байх нь.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.