• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 19, 2023
Эдийн засаг

Хуулийн төсөл батлагдвал ТДС-д төлдөг 17%-ийн 4%-ийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголттой болно

yld
М.Хулан
12 сарын 19, 2023
12 сарын 19, 2023

Энэ намрын чуулганаар хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл ахин өргөн баригдаж хэлэлцэгдэж байгаа билээ. Тэгвэл тус хуулийн төслөөр юуг, яаж өөрчлөх гээд байгаа вэ? 

Өнөөгийн нөхцөл байдал болон асуудал

Одоогийн тэтгэврийн тогтолцоо нь НДШ төлөгсдийн төлсөн шимтгэлийг шууд тэтгэвэр болгон зарцуулдаг тул тэтгэврийн насныхны дийлэнх нь тэтгэвэрт гарахдаа мөнгөн хуримтлал үүсгэж чаддаггүй. Үүнээс гадна хамгийн том асуудал бол тэтгэврийн даатгалын сан (ТДС) тэлсээр өдгөө НДС-гийн зардлын 80%-иас дээш хувийг эзлэх болсон төдийгүй сүүлийн 13 жил алдагдалтай ажилласан гэдгээрээ муу нэртэй луу данстай сан болоод байгаа. 

  • Гялтайх юмгүй: ТДС-д ашигтай ажилласан жил тун цөөн төдийгүй алдагдлыг нь төсвөөс шууд татаас олгож тэнцвэржүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн 11-р сард ТДС-гийн орлого ₮2.5 их наядад хүрсэн ч зардал нь ₮3.3 их наяд болж төсвөөс ₮620 тэрбумаар тус сангийн алдагдлыг тэнцвэржүүлэх гэж олгосон байна.
  • Үүнээс харвал НДШ төлж буй иргэнд ТДС-д хамгийн их мөнгө төлдөг ч тэтгэвэрт гарах үедээ хуримтлал ч үгүй, авч байгаа тэтгэвэр нь дундаж цалингийн хаана ч хүрэхгүй байх жишээтэй. Тэгвэл хувийн тэтгэврийн сан юуг өөрчлөх билээ? 

Тэтгэврийн давхар тогтолцоо

Хувийн тэтгэврийн сангийн шийдэх хамгийн эхний асуудал бол тэтгэвэр авагсдын ирээдүйн баталгаа буюу тэтгэвэрт гарахдаа улсын болон хувийн сангаас тэтгэвэр авах боломж юм. Түүнчлэн хуулийн төсөлд, 

  • Хувийн тэтгэврийн санг хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд удирдах бөгөөд Монголбанкны бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй байхаар тусгаад буй. 
  • Өв: Олон жил яригдаж буй тэтгэврийн реформын нэг хэсэг бол тэтгэврийг өвлөгддөг болгох. Энэ ч утгаараа тус хуулийн төсөлд хувийн тэтгэврийн санд цугласан мөнгийг өвлүүлэх талаар тусгасан аж. 
  • Одоогоор бидний НДШ-ийн 24%-ийн 17%-ийг нь ТДС-руу ордог. Үүний 8.5%-ийг нь ажилтан, 8.5%-ийг ажил олгогч гэх замаар төлж байгаа. Тэгвэл шинэ хуулийн төслөөр, 17%-ийнхаа 4%-ийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголтыг бий болгож байгаа юм. 

Эцэст нь… Хууль нь л батлагдаагүй болохоос хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ практикт хэдийнээ нэвтэрсэн. Ямартай ч олсноосоо илүү зарлагатай байдаг НДС-гийн тогтолцоо шинэчлэгдэхгүй бол насаараа НДШ төлөөд түүнийхээ үр шимийг хүртэхгүй байсаар дээшээ явах вий дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.