Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод буй. Энэ хуулийн төсөл батлагдвал юу болох вэ?
Одоо л яригдаж байгаа зүйл юм уу?
Одоогоос 4 жилийн өмнө буюу 2020 оны сонгуулийн жил УИХ-аас Баялгийн сантай холбоотой бодлогын шинжтэй тогтоол гаргасан байдаг. Тухайн үед Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд ХО хийнэ гэж тусгасан аж.
Яг юу юм бэ?
Үндэсний баялгийн сан гэдгийг төрийн өмчийн хөрөнгө оруулалтын сан гэж ойлгож болно. Улс орнууд байгалийн баялгийн олборлолтоос олсон орлогоо хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, үүнийгээ байгалийн нөөц шавхагдсаны дараа ашиглах зорилгоор энэ төрлийн санг байгуулдаг.
Бидэнд хэрэгтэй юу?
Хэрэв Үндэсний баялгийн санг амжилттай бий болгож чадвал баялгийн олборлолтоос бий болсон хөрөнгө нэг цэгт төвлөрч түүхий эдийн үнийн хэлбэлзэл эсвэл эдийн засгийн уналтын үед тогтворжуулах хүчин болж чадна. Мөн уг сангаар иргэдийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн дэд бүтцийн төсөл, нийгмийн хөтөлбөр, боловсрол болон бусад бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтой.
Эцэст нь… Мэдээж Баялгийн сантай болох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. ОУ-ын жишээ судалъя гэвэл Норвег, Катар, Сингапур, Чили гээд олон жишээ бий. Гэтэл одоо байгаа хуулийн төсөлд ил тод байдал, хариуцлага, хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага зэрэг нь тодорхойгүй байна. Сонгуулийн жил бүр л Баялгийн сангийн хууль гээд яриад байж баймааргүй байна даа. Яг судалгаатай, тодорхой ажил хэрэг болговол ч…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.