• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Зах зээл

ТОП-20: Маркетингдаа хэр мөнгө зарцуулдаг вэ?

yld
Б.Эсүхэй
6 сарын 5, 2026
6 сарын 5, 2026

Өнгөрсөн онд ТОП-20 индексэд багтдаг компаниудын борлуулалт, маркетингийн зардал өмнөх оны мөн үеэс 11.5% буурч ₮276.8 тэрбумд хүрчээ. Буураад буураад ийм том байна гэхээр л их сонирхолтой. 

🔎 Сонирхолтой тоог сонирхъё

Компаниудын аудитлагдсан санхүүгийн тайлангаас харахад, нийт 20 компанийн 9 нь 2025 онд маркетингийн зардлаа ₮57.1 тэрбумаар танасан бол үлдсэн 11 нь ₮21 тэрбумаар нэмэгдүүлжээ. Үүнээс маркетингийн зардлаа хамгийн өсгөсөн нь 132.4%-ийн өсөлттэй Премиум Нэксус (CUMN) байлаа. Харин хамгийн их хувиар танасан нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) байсан бөгөөд тэд зардлаа ₮557.6 саяар буюу 81.3% бууруулжээ.

  • 💪🏼 Том маркетинг: 2025 онд АПУ (APU) борлуулалт, маркетингийн зардлаа өмнөх оноос 22.9% бууруулж ₮169.9 тэрбумд хүргэжээ. Сонирхуулахад, тэд маркетингдаа ₮1 саяыг зарцуулахад ойролцоогоор 3 минут 6 секунд хангалттай байсан аж. Гэснээс, компанийн аудитлагдсан санхүүгийн тайланд борлуулалт, маркетингийн зардал дэлгэрэнгүй тусгагдаагүй тул санхүүгийн тайлангаас нь дээрх тоог тооцсон шүү.
  • 💲 Дундаж зардал: Ноднин ТОП-20 компаниуд дунджаар ₮13.8 тэрбумыг маркетингдаа зарцуулсан байна. Хэрэв $APU-г тооцохгүйгээр харвал, үлдсэн 19 компанийн маркетингийн дундаж зардал ₮5.6 тэрбумд хүрэхээр байна. 
  • 🔻 Хамгийн бага: Нийт 20 компаниас маркетингдаа хамгийн бага мөнгө зарцуулсан нь Улсын Их Дэлгүүр (UID) байв. Тодруулбал, 2025 онд $UID маркетингдаа ₮4.2 саяыг зарцуулсан нь 2024 оноос 21.3% буурсан дүн аж. Компанийн хувьд орлогын гол эх үүсвэр түрээсийн талбайгаас шалтгаалдаг тул ийм хэмжээний зардлыг маркетингдаа зарцуулахыг ойлгож болох л юм. 

Том зургаар… Эдгээр 20 компанийн борлуулалт, маркетингийн зардлын тодорхой хэсэг нь медиа компаниуд, маркетингийн агентлагууд, контент бүтээгчид, инфлүнсэрүүд рүү зарцуулагдсан нь лавтай. Тэгэхээр Монголын бүтээлч салбарын зах зээлийн үнэлгээний багагүй хэсэг нь ₮276.8 тэрбумаар үнэлэгдэж буйг харж болохоор байна. 🧮 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.