
Өнгөрсөн улиралд банкнууд ААН-ийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулжээ. Шалтгаан нь эх үүсвэрийн зардал болон эрсдэл буурч, банкнуудын эрсдэл даах чадвар нэмэгдсэн. Ер нь нөхцөл байдал хэр байгаа вэ?
🔺 Улиралд ₮500 тэрбумаар өсдөг
Одоогоор хувийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн хэмжээ улс даяарх нийт зээлийн 40%-ийг бүрдүүлж байгаа. Зах зээл дээр гаргаж байгаа ₮10-ийн зээл тутмын ₮4-ийг нь ямар нэгэн хувийн байгууллага авсан гэсэн үг.
↗️↖️Хэн хамгийн их зээлтэй вэ?
Нийт зээлийн үлдэгдлийг салбараар харвал бөөний болон жижиглэн худалдааны салбарынх хамгийн өндөр буюу ₮5.4 их наяд байна. Мөн тус салбарын зээл сүүлийн 6 жилд хамгийн ихээр буюу 205.7% нэмэгдсэн байгаа юм. Араас нь барилгын салбарын зээл гозойж буй. Тус салбар 2020 онд ₮1.5 их наядын зээлтэй байсан бол одоо энэ тоо нь 2.3 нугарсан нь энэ. Түүнчлэн уул уурхайн салбар зээлийн хэмжээгээрээ 4-т эрэмбэлэгдэж байгаа ч 6 жилийн өсөлт нь хамгийн бага буюу 79% байна.
Эцэст нь… Банкнууд зээлийн нөхцөлөө сулруулж эхэлсэн нь бизнесүүдэд санхүүжилт авах боломж бага ч гэсэн нэмэгдэж байгааг харуулж буй. Гэвч авсан зээлийн санхүүжилтээ дарамт багатайгаар эргэн төлж, эргэлдүүлэх зах зээлийн орон зай байгаа юу гэдэг л байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.