Ковид-19-ийн үеэр борлуулалт нь тэнгэрт тулж дэлхийн хамгийн ашигтай хуучин автомашины дилер болох нь гэгдэж байсан Carvana (CVNA) өр зээлдээ баригдаж өнгөрсөн 2 жилийг хэцүүхэн өнгөрөөв. Гэсэн ч тэд хямралаа даван туулж уралдааны зам дээр эргэн гарч ирэв. Тэд юу туулав?
Carvana-н түүх
Тус компанийн хувьцааны үнэ гуравхан жилийн өмнө буюу 2021 онд түүхэн дээд түвшин болох $360-ыг шүргэж гялалзаж явсан. Гэсэн ч түүнээс хойш ердөө 5 сарын дотор хувьцааны үнэ нь $4 хүртлээ унаж жинхэнэ чөлөөт уналт гэж юу байдгийг утгаар нь харуулсан юм. Тодруулбал, цар тахлын үеэр дэлхийн чипийн сүлжээ уналтад орж хуучин автомашин моодонд орсноор Carvana-н бизнес ч цэцэглэсэн юм.
Carvana хэрхэн хямралыг давав?
Тэд хямралын эсрэг бусад компанийн жишгээр зардлаа танаж нийтдээ 14,000 ажилтнаа цомхотгон бас бус зардлаа танаснаар $1.1 тэрбумыг хэмнэж чадсан. Цаашлаад Carvana бонд эзэмшигчидтэйгээ, тэр дундаа Apollo Global Management (APO)-тай хийсэн тохиролцооныхоо ачаар хүүгийн төлбөрөө 2025 он хүртэл хойшлуулж, жилд $400 гаруй саяыг хэмнэхээр тохиролцоод буй.
Эцэст нь… Тэдний зардлаа танах бодлого үр дүнтэй байсныг өнгөрсөн онд хувьцааны үнэ нь $5-$55 хүртэл өссөнөөс харж болохоор. Юутай ч тэд үхлийн хөндийгөөр дайраад л гарлаа. Гэхдээ 2025 оноос бондын төлөлтөө хийж эхлэх хэрэгтэй болно гэхээр жилийн дотор ашигт ажиллагаа руу шилжихгүй бол ахиад л асуудалд орно доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.