
AI-н хэрэглээ байгууллагуудын үйл ажиллагаанд хурдацтай нэвтэрч байна. Харилцагчийн үйлчилгээ, дотоод үйл ажиллагааны автоматжуулалт, мэдээлэл боловсруулах зэрэг олон чиглэлд AI ашиглах боломж нэмэгдэж байгаа ч байгууллагуудын өмнө “AI ашиглах уу?” гэхээс илүү “AI-г хэрхэн найдвартай, аюулгүй, бодит үр дүнтэй ашиглах вэ?” гэсэн дараагийн асуулт тавигдаж байна.
AI шийдлийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвхөн программ хангамж, платформ сонгох хангалтгүй. AI-н үр дүн ашиглаж буй өгөгдөлтэй шууд холбоотой учраас өгөгдлийн чанар, хүртээмж, хадгалалт, хамгаалалт нь технологийн шийдлийн салшгүй хэсэг болж байна. Үүн дээр нэмээд AI системийг ажиллуулах тооцоолох хүчин чадал, сервер, сүлжээ, хадгалалтын орчин зэрэг дэд бүтэц бэлэн байх шаардлагатай.
Энэ асуудлыг хөндөж, байгууллагууд AI болон дижитал шилжилтийн дараагийн шатанд юунд бэлдэх шаардлагатайг хэлэлцэх Tech Symposium Mongolia 2026 арга хэмжээ 9-р сарын 14-нд Улаанбаатар хотноо болно. Dell Technologies компани, Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон болон Саммит Компьютер Технологи компаниудын хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд 300 гаруй бизнес, төр, олон нийтийн байгууллагын төлөөлөл, мэдээллийн технологийн мэргэжилтэн, шийдвэр гаргагчид болон дээд түвшний удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.
Ялангуяа банк, харилцаа холбоо, уул уурхай, төрийн үйлчилгээ, боловсрол зэрэг их хэмжээний өгөгдөлтэй ажилладаг салбарын хувьд өгөгдлийг хурдан боловсруулахын зэрэгцээ найдвартай хадгалах, хамгаалах асуудал чухал болж байна. Мөн AI ашиглах үед ямар мэдээллийг системд оруулах, хаана хадгалах, хэн хандах эрхтэй байх зэрэг мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг технологийн шийдэлтэй хамт төлөвлөх шаардлагатай.
Иймээс байгууллагуудын технологийн хөрөнгө оруулалт зөвхөн өнөөдрийн хэрэгцээг шийдэхээс илүү цаашдын өсөлт, өгөгдлийн хэмжээ, хэрэглэгчийн тоо болон шинэ технологи нэвтрүүлэх боломжийг тооцсон байх шаардлагатай. Технологийн шинэчлэл нь зөвхөн IT хэлтсийн асуудал бус, бүтээмж, хэрэглэгчийн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдал болон бизнесийн өсөлттэй холбоотой стратегийн шийдвэр болж байна.
Эдгээр асуудлыг Tech Symposium Mongolia 2026 арга хэмжээний хүрээнд дэлхийн технологийн чиг хандлага болон бодит хэрэглээний туршлагатай холбон хэлэлцэнэ. Симпозиумд Sovereign AI, Dell AI Enterprise платформ, agentic AI, автоматжуулалт болон AI-д бэлэн дэд бүтэц зэрэг сэдвийг хөндөхийн зэрэгцээ кибер аюулгүй байдал, өгөгдөл хадгалалт, сервер, сүлжээ болон дижитал ажлын орчны шийдлүүдийг танилцуулна.
Мөн Dell Technologies компани өөрийн байгууллагад хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн “Customer Zero” туршлагаа хуваалцаж, AI-г бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явцад тулгарсан сорилт, шийдвэрлэсэн арга барил болон сургамжаа танилцуулах юм.
AI-ийн эрин үед байгууллагуудын хувьд шинэ технологи сонгох нь эхний алхам төдий болж байна. Өгөгдөл, дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал болон бизнесийн зорилгоо хэрхэн уялдуулах вэ гэдэг нь дараагийн чухал асуудал болж байна. Энэ хүрээнд Tech Symposium Mongolia 2026 нь Монголын байгууллагууд AI-н боломжийг бодит бизнесийн үр дүнд хүргэхэд шаардлагатай технологи, мэдлэг, туршлагыг нэг дороос авч үзэх талбар болно.
Бүртгүүлэх холбоос: https://tech-symposium.mn/
Эх сурвалж: Ай Ти Зон
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.