
Японд хэлний бэлтгэлээр суралцах төлөвлөгөөтэй ч эхний саруудын санхүүгийн асуудал санаа зовоож байна уу? Тэгвэл танд нэг сонирхолтой боломж дуулгая. 👀
Олон улсын боловсрол, сургалт, зуучлалын чиглэлээр 2019 оноос үйл ажиллагаа явуулж буй Nebline байгууллага Япон улсад хэлний бэлтгэлээр суралцах залууст зориулсан “Achieve Your Dream” хэсэгчилсэн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тус байгууллагын мэдээлснээр сургалт, зуучлалын байгууллагуудын дундаас Монголд анх удаа хэрэгжүүлж буй хөтөлбөр аж.
📚Хамгийн сонирхолтой нь: Японы хэлний бэлтгэлийн сургуулиуд жилд 4 удаа буюу 1, 4, 7, 10 дугаар саруудад элсэлт авдаг бөгөөд Nebline элсэлт бүрээс 1 оюутныг тэтгэлэгт шалгаруулах аж.
⭐Ямар боломж вэ? Тэтгэлэгт шалгарсан оюутан Японд суралцах эхний 6 сарын хугацаанд сар бүр ¥30,000, нийт ¥180,000 буюу ойролцоогоор ₮4 саяын санхүүгийн дэмжлэг авна. Ингэснээр эхний саруудын зардлаа хөнгөвчилж, хэлний бэлтгэлдээ илүү анхаарах боломжтой гэсэн үг.
За тэгээд Японд суралцах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Nebline-с сургуулийн сонголт, материал бүрдүүлэлт, виз болон тэтгэлгийн талаар зөвлөгөө авах боломжтой. 😌
👉🏻 Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх
📞 Холбогдох утас: 77142828, 88294422, 88294433📍 Хаяг: Циркийн урд, Нарны зам дагуу, Encanto Centro Mall, 3 давхар
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.