• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Зах зээлийн сорилтод шинэ CEO нар хэрхэн тоглов?

yld
Б.Эсүхэй
7 сарын 7, 2025
7 сарын 7, 2025

Сүүлийн 2 жилийн хугацаанд ТОП-20 компанийн талынх нь Гүйцэтгэх захирал (CEO) солигдсоныг анзаарсан уу? Тэгвэл энэ хугацаанд эдгээр компаниудын хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

🫣 Ердөө 3 нь өсөв

CEO нь ажлаа хүлээн авснаас хойш хувьцааны үнэ нь хамгийн өндөр өссөн компани бол Сүү (SUU) бөгөөд хувьцааны үнэ нь 72% өсөж ₮627-т хүрчээ. Харин удаах байранд хувьцааны үнэ 68.3% нэмэгдэж ₮202-т хүрээд буй Премиум Нэксус (CUMN) орсон бол удаах компани бол хувьцааны үнэ нь 5.1% ихсэж ₮2,958-т очсон Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) аж. CEO нарын  ажлын туршлагыг нь харвал:

  • $SUU - Л.Гантулга: Тэрбээр өмнө нь 2014-2018 онуудад $SUU-н Гүйцэтгэх захирлаар ажилласан ба ХасБанк (XAC), Моннис групп, Shell Mongolia, ЛэндМН ББСБ (LEND), Ард тэтгэвэрийн данс, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX)-д удирдлагын түвшинд ажиллажээ. 
  • $CUMN - А.Ганболд: Түүний хувьд Премиум Корпорэйшний үүсгэн байгуулагч бөгөөд сүүлийн 22 жил М-Си-Эс Групп, М-Си-Эс Холдинг, М-Си-Эс Кока-Кола, Юнител болон Mongolian Mining Corporation (0975.HK) компаниудад удирдах албан тушаал хашиж байв.
  • $AARD - Б.Золбоо: Тэрбээр 2023 оны 6 сараас 2024 оны 5 хүртэл Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан ба өмнө нь Ард Секюритиз ҮЦК болон Ард Менежмент ҮЦК-д ажилласан нэгэн аж. 

🔻 Улаан 7

Өнгөрсөн 2 жилд ТОП-20 компаниас CEO-оо солиод буй 10 компанийн 7-ийнх нь хувьцааны үнэ дунджаар 9.5% буурчээ. Үүнээс хувьцааны үнэ хамгийн их уналттай яваа нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE) бөгөөд компанийн хувьцааны үнэ CEO-н үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 31% унасан аж. Тэгвэл үүний араас Мандал Даатгал (MNDL) бичигдсэн ба хувьцааны үнэ нь 2024 оны 5-р сараас хойш 18.9% буурчээ. Анзаараад байхад хувьцааны үнэ нь хамгийн их унасан 2 компанийн удирдлага хоёул CEO-н үүрэг гүйцэтгэгч ажээ.

  • ⏲ Сонирхолтой тоо: Хувьцааны үнэ өссөн 3 компанийн CEO нар компаниа дунджаар 1.4 жил удирдаж байгаа бол үнэ нь унаад буй 7 компанийн CEO нарын компаниа удирдсан хугацаа 1 жил ч хүрээгүй байна.  

⛏️ Сүүлийн тохиолдол

Өнгөрсөн сард Тавантолгой (TTL)-н CEO асан Ч.Гүнждагва ажлаа хүлээлгэн өгч, оронд нь ТУЗ-ийн дарга асан Ш.Отгонбаяр томилогджээ. Үүнээс хойш компанийн нэгж хувьцаа үнэ 1.1% унаж ₮26,380-т хүрээд байгаа нь дөнгөж мөсөн уулын орой. Учир нь $TTL-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 23.3% унаснаар компанийн зах зээлийн үнэлгээнээс ₮422.4 тэрбум арчигдав. Шинэ захирлын хувьд түүхий эдийн үнийн унаж буй энэ амаргүй цагт компаниа болон хувьцаа эзэмшигчдээ халамжлах нь хамгийн том сорилт болж байна даа.

Эцэст нь… 
Компанийн хувьцааны үнэ CEO-с гадна гадаад, дотоод олон хүчин зүйлсээс хамаардаг гэдгийг мартуузай. Нөгөөтээгүүр, амжилттай яваа эр хүний ард сайн хань байдаг гэдэг шиг амжилттай яваа компанийн ард сайн CEO байдаг гэдгийг санах нь зүйтэй…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.