• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 25, 2024
Олон улс

Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээг байгууллаа

yld
С.Ангирмаа
12 сарын 25, 2024
12 сарын 25, 2024

Ерөнхийлөгчийн Парис дахь айлчлалын үеэр Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээ байгуулсан билээ. Яг ямар учиртай гэрээ билээ, одоо яг яахаар болчхов оо?

Яагаад Франц, яагаад Монгол гэж?

Ураныг цөмийн реакторуудад түлш болгон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгэхээр ураны эрэлт хэрэгцээ нь Америк, Франц, Хятад зэрэг цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрүүдтэй орнуудаас хамааралтай. Түүнчлэн ураны үнэ сүүлийн 5 жилд 2.6 дахин нэмэгдэж 1 фунт нь $69-т хүрээд буй. Тэгэхээр Францад Монголоос боломжийн үнээр уран экспортолж эрчим хүч үйлдвэрлэх хэрэгцээ байгаа хэрэг.

  •  Гэрээний тухайд: Гэрээний дагуу Францын Orano компани Монголын говьд байрлах Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд шав тавьж, 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж буй. Улмаар Orano-н төсөл ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4%-ийг бүрдүүлэх гэнэ.
  • Гэхдээ: Ураны төсөл нь бэлтгэл хангах, үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн 3 үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бол нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд үргэлжлэх аж. Тэгэхээр бид шууд л уран олборлодог боллоо гэж бодож болохгүй.

Бидэнд наалдах пад

Францтай байгуулсан гэрээнд Монгол ямар нэгэн хувь эзэмшихгүй буюу ураны үнээс хамаарч 19% хүртэлх АМНАТ авахаар тусгажээ. Тухайлбал, ураны үнэ 1 фунт нь $130-с илүү байвал 19%-ийн АМНАТ авна. Харин үнэ нь $40-50 байвал 5.5% байх буюу шаталсан байдлаар төсөлд оруулжээ. Тэгэхээр бас ч гэж тийм тодорхой биш байгаа биз.

Ямартай ч Монгол ураны томоохон нийлүүлэгч болох ирээдүй ойрхон байна. Гэхдээ бид саяных бол урьдчилан зөвшилцсөн протокол гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төслөө урагшлуулж дараагийн гэрээнүүдийг хурдасгах шаардлагатай байгаа. Нөгөө талд, ирэх жил сонгуультай шүү дээ?!

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.