
Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөгжил, гэр бүл, санхүүгийн тогтвортой байдал, ажил амьдралын тэнцвэрийг дэмжих чиглэлээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил Great Workplaces Summit-2026 арга хэмжээний үеэр “Ажиллахад таатай газар” батламжаа гардан авлаа.
30 гаруй жилийн түүхтэй “Great place to work institute” нь 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авдаг.
Ингэхдээ тухайн байгууллагын санхүү, үйл ажиллагааны амжилтыг үл харгалзан ажилтнуудаас итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн 5 үндсэн үзүүлэлтээр, 70 орчим асуумжийн хүрээнд судалгаа авдаг бөгөөд хараат бусаар үнэлдэг байна.
Өөрөөр хэлбэл: Ажилтнууд нь хараат бусаар байгууллагаа үнэлдэг байна.
16+ САРЫН ЦАЛИН
Тэнгэр Капитал ҮЦК-ийн ажилтнууд 16+ сарын цалинтай дүйцэх цалин болон түүн дээр нэмэх нь гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох зэргээр цалинг тогтмол нэмэх бодлогыг хэрэгжүүлдэг.
Мөн сар бүр “Шилдэг ажилтан”, “Шилдэг төсөл”-ийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгох, ажлын цагийн уян хатан нөхцөл, хоол, утасны төлбөрийн хөнгөлөлт гээд тоочвол ажилтнуудаа дэмждэг олон бодлогыг хэрэгжүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл: “Чиний ажил чухал. Гэхдээ чи ажлаа шударгаар үнэлүүлэх ёстой” гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг.
СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭД НЬ ДЭМЖИНЭ
Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад зориулж жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Мөн спорт, чийрэгжүүлэх төвд хичээллэхэд нь ажилтан бүрд жилд 2.4 сая төгрөгийг олгодог байна.
Мөн ажилтнууд нь эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэхэд шаардлагатай үед жилд тодорхой хоногийн цалинтай чөлөө авах боломжтой.
Өөрөөр хэлбэл: “Чиний ажил чухал. Гэхдээ чиний эрүүл мэнд бүр ч чухал” гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг.
ЗӨВХӨН АЖИЛТАН БУС, ГЭР БҮЛИЙГ НЬ Ч ДЭМЖИНЭ
Ажилтан л зөвхөн байгууллагын нэг хэсэг биш. Ажилтны ар гэрийнхэн ч Тэнгэр Капиталын компанийн гэр бүлийн гишүүн нь юм.
Тиймээс гэр бүлээ батлуулсан, хуримаа хийсэн, шинэ хүүхдээ өлгийдөн авсан, шинэхэн аав болсон ажилтнуудад цалинтай чөлөө олгохын зэрэгцээ мөнгөн дэмжлэг үзүүлдэг.
Мөн ажилтнууддаа өөрийн болон хүүхдийн төрсөн өдөр, цэцэрлэг, сургуулийн нээлт зэрэг гэр бүлийн чухал мөчүүдэд оролцох боломжийг олгох үүднээс тодорхой өдрүүдийн цалинтай чөлөө олгодог байна.
Түүнчлэн гэр бүлийн гишүүн нас барах зэрэг гачигдал тохиолдсон үед компаниас мөнгөн тусламж үзүүлэх зэргээр Тэнгэр Капиталынхан үргэлж нэг гэр бүл шиг жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн хамт олон юм.
Өөрөөр хэлбэл: “Чиний ажил чухал. Гэхдээ чиний гэр бүл бүр ч чухал” гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг.
АЖИЛТАН БҮР ХӨГЖИХ ЭРХТЭЙ
Тэнгэр Капитал үнэт цаасны компанийн ажилтан шинэ зүйл сурах, мэргэжлээ ахиулах, сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдахад тодорхой өдрүүдийн цалинтай чөлөө олгохоос эхлээд дотоодын болон олон улсын зэрэг цол эзэмшихэд нь өндөр дүнтэй төлбөрийн тодорхой хэсгийг буцаан олгох зэргээр дэмждэг байна.
Мөн компанийн шинэ ажлын байранд хэн ч өрсөлдөх боломжтойгоос гадна ялгаварлан гадуурхалт, зүй бус дарамт шахалтаас сэргийлэх тогтолцоог бүрдүүлж өгчээ.
Өөрөөр хэлбэл: “Чиний ажил чухал. Гэхдээ чиний карьер бүр ч чухал” гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг.
ЭЦЭСТ НЬ …
“Ажиллахад таатай газар” гэдэг нь зөвхөн оффисын таатай орчин биш. Хүмүүс нь сонсогддог, хөгждөг, үнэ цэнтэй гэдгээ мэдэрдэг соёл юм.
Энэ соёл Тэнгэр Капиталын үнэт цаасны компанид бэхэжсэний тод илрэл болж, “Ажиллахад таатай газар” батламжаа гардан авлаа.
Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.