
Оросын 2 дахь том цахим худалдааны платформ Монголд нэвтэрлээ. Өнгөрсөн жил урд хөршийн цахим худалдааны гигант PDD Holdings (PDD) Temu-г Монголд албан ёсоор нэвтрүүлж байсан бол энэ жил хойд хөршийн цахим худалдааны аварга албан ёсоор ороод ирлээ.
🤔 Хэр том юм?
Монгол Ozon-н 9 дэх гадаад зах зээл болж байна. Уг платформ манай улсад албан ёсоор орж ирснээр бид өнөө танил дотно баавгайтай чихэр, мармеладаас эхлээд 90 сая гаруй Оросын бараа, бүтээгдэхүүнийг илүү өргөн сонголттойгоор шууд захиалах боломжтой болж байна. Сонирхолтой нь тус платформыг Amazon (AMZN)-н “A Copy” буюу 1998 онд цахим номын дэлгүүрээр үйл ажиллагаагаа эхэлж, 2018 онд платформоо өргөжүүлж маркетплейс болсон түүхтэй.
🔎 Зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
Юутай ч Улаанбаатар дахь Оросын ордны мэдээлснээр Ozon Монгол Шуудан ХК (MNP)-ийн сүлжээг ашиглан хүргэлтээ хийх аж. Тэгэхээр $MNP-н сүлжээ хэр өргөн билээ, хот, хөдөөгүй л хүргэлт хийх боломжтой гэсэн үг. Хүргэлтийн хугацаа нь эхний ээлждээ 10 хоног байх юм гэсэн.
Эцэст нь… Монголын цахим худалдааны салбарт хэзээ хэзээнийхээс илүү өргөжин, тэлж хил дамнасан худалдааны боломжууд нэмэгдэж байна. Хэрэглэгч талаасаа олон сонголттой болж буй нь мэдээж талархууштай зүйл. Гол нь эдгээр платформууд дээр бид өөрсдийн “Made in Mongolia” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүдээ байршуулах, бага гэж голохгүйгээр гадаад зах зээлийн сувгаа өргөжүүлэх талаас нь бодохгүй бол.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.