
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Тээвэр хөгжлийн банк 4 дэх жилдээ дараалан шалгарч, улсын төсөвт нийт ₮21.7 тэрбумын татвар төвлөрүүлэн, санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болохоо дахин баталгаажууллаа.
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй ТОП 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарсан нь тухайн жилийн борлуулалтын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашигт ажиллагаа болон хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг амжилттай ханган ажилласныг бататгаж байна. Энэхүү амжилт нь банкны тогтвортой өсөлт, санхүүгийн чадавх, хариуцлагатай үйл ажиллагааны үр дүн төдийгүй урт хугацааны хөгжлийн стратеги тууштай хэрэгжиж буйн тод илэрхийлэл юм.
2026 оны 3-р сарын 31-ний өдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91%-иар өсөж, ₮1.4 их наядад хүрсэн байна. Нийт хөрөнгө мөн хугацаанд 102%-иар өсөж, ₮2.3 их наядад хүрчээ.
Мөн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 45.3%, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.8%-д хүрсэн буюу шалгуур үзүүлэлтийг 6.8%-иар давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.
2025 оны онцлох үйл явдлуудаас дурдвал:
Тээвэр хөгжлийн банкны энэхүү амжилт нь харилцагчид, хөрөнгө оруулагчид, түнш байгууллагуудын итгэлцэл, нийт ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны үр дүн төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой өсөлтөд оруулж буй бодит хувь нэмрийн илэрхийлэл билээ.
Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчид, хамтран ажилладаг түншүүддээ амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ банкны энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл болон ажилтан, албан хаагч нартаа гүнээ талархал илэрхийлье.
Эх сурвалж: Тээвэр хөгжлийн банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.