
Энэ оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын 21 аймгийн төсвийн нийт орлого ₮2.1 их наядад хүрч, зарлага нь ₮2 их наяд болсноор орон нутгийн төсөв бүхэлдээ ₮109.3 тэрбумын ашигтай гарлаа.
‼️ Гэхдээ тэгш биш...
Ашигтай гарсан гэдэг нь таатай статистик боловч тоон дундах үнэн төрхийг сөхвөл орон нутгийн эдийн засгийн туйлшрал, зааг ялгаа туйлын гүнзгийрснийг харж болно.
🏜️ Өмнөговь: Төсвийг үүрэгч
Аймгуудын санхүүгийн чадамжийн хамгийн том зөрүү уул уурхайн бүсэд ажиглагддаг. Өмнөговь аймаг ганцаараа ₮833.7 тэрбумын орлого төвлөрүүлсэн нь 21 аймгийн нийт орлогын 40%-ийг дангаараа бүрдүүлсэн гэсэн үг юм.
🥊 10 Аймгийн сүүдэр: Төсвийн алдагдал
Нийт 21 аймгаас 10 аймаг буюу бараг тал нь орлогоосоо давсан зарлага гаргаж, алдагдалтай ажиллажээ. Алдагдлын хэмжээгээр Дундговь аймаг ₮16.9 тэрбумаар, араас нь Төв, Хөвсгөл тус тус аймгууд тэргүүлж байна. Түүнчлэн Дорнод, Өвөрхангай, Ховд, Булган, Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар аймгууд төсвөө бие даан нөхөж чадахгүй байна. Улаанбаатар ч ялгаагүй. 😬
Эцэст нь... Уул уурхайн нөөцтэй цөөн аймаг төсвийн илүүдэлтэй байхад, мал ахуй, аялал жуулчлал дээр суурилсан аймгууд санхүүгийн хувьд дотоод эх үүсвэрээрээ зарлагаа нөхөж чадахгүй, татааснаас хамааралтай хэвээр. Орон нутгийн эдийн засгийн бүтцийг диверсификаци хийх шаардлага хурцдаж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.