
Энэ сард Америкийн хөрөнгийн зах зээлд эрс тэрс дүр зураг ажиглагдлаа. 10 сарын 6-наас хойш технологийн болон чипийн 47 луугар компани нийт $5 их наядын үнэлгээгээ салхинд хийсгэсэн бол бусад 625 томоохон компанийн үнэлгээ $1.3 их наядаар өсжээ.
🥴 Цөөн компанид төвлөрөв
Зах зээлийн сандралын борлуулалт зөвхөн AI салбарыг чиглэсэн бөгөөд уналт цөөн компани дээр төвлөрч байна. S&P 500 (^GSPC) индекс 0.6% буурсан ч салбарын 11 индексийн 9 нь 1% орчмоор өссөн нь үүнийг батална.
📉 Гол асуудал нь эрэлт биш, өгөөж
Уг уналт AI-н эрэлт суларснаас бус хөрөнгө оруулалтын өгөөж тодорхойгүй байгаатай холбоотой. III улиралд Alphabet, Amazon (AMZN) болон Meta (META)-н чөлөөт мөнгөн урсгал сөрөг гарсан. Харин эсрэг талд ирэх жил ч эерэг мөнгөн урсгал хадгалах хүлээлттэй байгаа Microsoft (MSFT)-н хувьцааны үнэ тогтвортой байв.
🤔 Цаашдын шалгуур
AI-д түшиглэсэн зах зээл цаашид түүхэн өсөлтөө үргэлжлүүлэх үү, эсвэл дарамтад орох уу гэсэн зааг дээр ирээд байна. Одоо Apple (AAPL)-н санхүүгийн тайлан болон Америкийн завсрын сонгуулийн үр дүн зах зээлийн ойрын чиг хандлагад нөлөөлөхөөр байгаа. 11 сарын 18-нд гарах Nvidia-н тайлан ч чухал. Тус компанийн үр дүн AI-д оруулж буй асар их хөрөнгө оруулалт бодит орлого, ашиг болж хувирч байгаа эсэхийг харуулах учиртай. Технологийн хувьцаануудын уналт үргэлжлэх эсэх нь тун сонирхолтой байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.