• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 30, 2025
Олон улс

Цагаан сар тэдэнд ЭЗ-ийн дэмжлэг, бидэнд санхүүгийн дарамт 

yld
М.Хулан
1 сарын 30, 2025
1 сарын 30, 2025

Өнгөрсөн Лхагва гаргаас Хаврын баяр, Соллаль, Ошогацү, Тет буюу ихэнх Азийн орнуудын Цагаан сар эхэлж Модон могой жилийн шинэлгээ эхэллээ. 

☝️ Хятадын АМАРГҮЙ цагаан сар

Барууныхан Цагаан сарыг хаа сайгүй улаан чимэглэл зүүж, лууг дүрсэлсэн Хятадын Цагаан сараар төсөөлөх нь элбэг. Хятадын Хаврын баяр зүгээр ч нэг өв соёлын бэлгэдэл бус жинхэнэ утгаараа аяллын улирал гэхээр аргагүй ч юм шиг. Өнгөрсөн жилд л гэхэд 8 хоногийн дотор дотоодын аялал нь 474 саяд хүрсэн төдийгүй зах зээлд шингээсэн орлого нь $89 сая. Улмаар 40 хоногт дотоод гадаадын нийт 8.4 тэрбум зорчих хөдөлгөөн бүртгэгдэж байсан бол энэ жил 9 тэрбум буюу түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж. 

  • 🤑 Бодлогоор татъя: Хятадын эдийн засаг 2024 оны төсөөлөл болох 5%-ийн өсөлтдөө хүрч чадсан ч үйлдвэрлэл нь базаахгүй байгаа учраас эрх баригчид Хаврын баяраараа илүү олон жуулчин татахаар транзит буюу 3-6 өдөр визгүй зорчих орнуудын тоогоо нэмсэн. 
  • 🔮 Соёлын хөшүүрэг: Үүний сацуу өнгөрсөн 12-р сард Юнеско Хаврын баярыг соёлын биет бус өвдөө бүртгэсэн нь ч баярын үеэрх жуулчлалыг хөөрхөн дэмнээд өгөв.
  • 🎥 Харин энтертайнмент салбар дахь томоохон амжилтаас нь хуваалцахад өнгөрсөн Лхагва гарагт 35 сая хүн кино үзэж дотоодын Box Office-н орлого нь $249 саяд хүрчээ. 

🤑 Гахайлдаг салбарууд

Цагаан сарын үеэр Азийн орнуудын худалдаа, аялал жуулчлал болон энтертайнмент салбарууд параболик хөдөлгөөнтэй өсдөг. Тиймээс ч Хятад гэлтгүй Өмнөд Солонгос ч баярын үеэрх жуулчлалыг өсгөхөөр хурдын галт тэрэгнийхээ үнийг 40% хямдруулж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхээр ₩5.5 их наядын “Оннури” бэлгийн картыг уламжлалт захуудад ашиглах боломжтойгоор гаргах гэхчлэн олон зохицуулалт хийв.    

Харин Монголд Цагаан сарын үеэр импорт нэмэгддэг, дотоодын бизнесүүд ч ялгаагүй амардаг гээд харахаар тэдэнд тохиодог эдийн засгийн ид шид бидэнд байхгүй. Хэцүү зүйл нь дундаж цалин нь ₮2.5 сая хэр нь доод тал нь ₮2 саяар цагаалдаг гэхээр бас л айхтар санхүүгийн дарамттай баярладаг байх нь дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.