• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 2, 2024
Зах зээл

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч ба түүний шийдэх асуудал 

yld
С.Ангирмаа
12 сарын 2, 2024
12 сарын 2, 2024

Өнгөрсөн 7 хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсон. Одоо түүнээс юу хүлээх вэ? 

  • 📃 Танхимын үүрэг: Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжил, гадаад, дотоод худалдааг дэмжих, аж үйлдвэрийн өсөлтийг хурдасгах. 

Зорилт 🆚 Бодит байдал

МҮХАҮТ байгуулагдаад 64 жилийн нүүрийг үзэж буй. Бүтэц нь бол УИХ-Удирдах зөвлөл-Тэргүүлэгчид-Ерөнхийлөгч гээд цааш 11 газар нэгжүүдэд хуваагддаг. Танхим бизнесийн орчныг сайжруулах, олон талын хамтын ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх зэрэг 6 чиглэлийн стратегийн зорилттой ч олон нийт бол ТОП-100 ААН-ийг тодруулдаг гэдгээр нь л сайн мэднэ. Түүнчлэн тэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжихийг эрхэмлэдэг.

  • ‼️ Гэвч: Монголын бизнесийн орчин дунджаас доогуур, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ өнгөрсөн онд 2020 оны үзүүлэлтээс 8% буурсан. Нэмээд бизнесүүдийн зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрээд байна. 

👔 Сүүлийн 10 жил: 4 дэх Ерөнхийлөгч 

Энэ хүнд цаг үед МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгосноор сүүлийн 10 жилд 4 Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од нь “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд 9 нэр дэвшигчээс тэр дундаа “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайханаас илүүрхэж сонгогдсон. Одоо энэ хүн танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээж байна. 

🪄 Юу хүсэх вэ? 

МҮХАҮТ энэ онд л гэхэд EBRD-тай хамтран "Trade Mongolia" цахим хуудсыг хөгжүүлэх, МҮХАҮТын дотоод цахим системийг шинэчлэх, гарал үүслийн гэрчилгээний вэб хуудсыг ашиглалтад оруулах, блокчейнд байршуулах зэрэг 6 бүлгийн ажлыг багтаасан үндсэн чиглэл баталсан. Гэхдээ яг энэ ажлыг хийж ийм үр дүнд хүрнэ гэсэн тодорхой хэмжигдэхүйц үр дүн нь тодорхой бус. 

Эцэст нь… Бид МҮХАҮТ-аас яг үүргийнхээ дагуу хувийн хэвшлийн хөгжлийг тодорхой үр дүнтэйгээр сайжруулж ажиллахыг л хүсэж байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.