• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

ТОП-20 компанийн хувьцааны үнэ хэрхэн савлав? 

yld
Б.Эсүхэй
5 сарын 6, 2025
5 сарын 6, 2025

Нэг л мэдэхэд 5-р сар гарч эхний хагас жил дуусахад ганцхан сарын хугацаа үлдлээ. Тэгвэл манай хөрөнгийн зах зээлийг өнгөлөгч ТОП-20 индекс 2025 оны эхний 4 сард 4.9% буурч 48,937 нэгжид хүрээд байна. Тус өөрчлөлтөд хэн хэрхэн нөлөөлж буйг харцгаая. 

🟢 Ногоон 4 

Тус хугацаанд ТОП-20 компаниас ердөө 4-ийнх нь хувьцааны үнэ өссөн буюу дунджаар 6% өссөн аж. Тухайлбал, Сүү (SUU) 46.9%, Говь (GOV) 9.4%, Монложистикс Холдинг (MLG) 5.7%, ХасБанк (XAC) 3% тус тус өсөөд байна. Сонирхуулахад компаниудын 3 нь 2025 оны I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа ямар нэгэн байдлаар олон нийтэд танилцуулсан. Харин мэдээллээ хуваалцаагүй байгаа Сүү ХК өсөлтөөрөө түрүү магнайд явна.

🚩Улаан 16

Нийт компаниудын 80% буюу 16 компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш дунджаар 10.1% буурав. Эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ ₮8.4 их наяд бөгөөд нийт ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээний 85.7%-ийг эзэлж байна. Хувьцааны үнэ 10%-иас бага унасан 9 компани байгаа бол 15%-иас дээш унасан 3 компани байгаа аж. Мөн эдгээр 16 компанийн 6 нь I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа нийтэд ил болгоогүй ба дунджаар хувьцааны үнэ 10.3% унав. 

  • 3️⃣ Онцгой буурсан: Оны эхнээс Монгол Шуудан (MNP)-гийн хувьцаа 19% унаж ₮851-т хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7% буурсан үзүүлэлт аж. Үүний араас Монголын Хөрөнгийн Бирж (MSE) болон Тавантолгой (TTL)-н хувьцааны үнэ тус бүр 15.8% унав. Дурдахад 2025 оны I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Монгол Шуудан болон Тавантолгой олон нийтэд одоо ч танилцуулаагүй байна.

Эцэст нь… Хөрөнгө оруулагчдын ноён нуруу мэдээллээ хэр нээлттэй хуваалцдагаас хамаарч хугардаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдынхаа нурууг бодоод мэдээллээ харамгүй хуваалцах нь чухал шүү.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.