
Хүнсний манлай үйлдвэр Арвайн Үндэс компанийн шинээр зах зээлд нэвтрүүлж буй Tipsy брэнд нь дэлхий дахинд эрчимтэй өсөж буй Ready-to-Drink (RTD) буюу шууд хэрэглэхэд бэлэн коктейлийн ангилалд багтаж байна. Зөөлөн амт, загварлаг дүр төрхийг илэрхийлэх Tipsy брэнд нь Арвайн Үндэс компанийн үйлдвэрлэдэг Aurora сархдын суурьтай лайм жимсний амттай 4.5%-ийн алкохолийн агууламжтай коктейль юм.
Дэлхийн RTD коктейлийн зах зээл 2025 онд ₮3.7 тэрбумын үнэлгээтэй байсан бол 2033 он гэхэд $10.7 тэрбумд хүрч, жилд дунджаар 14.1%-ийн өсөлттэй хөгжих төлөвтэй байна. Хамгийн хурдацтай өсөж буй бүс нутаг нь Ази Номхон далайн бүс бөгөөд хэрэглэгчдийн сонголт хийх гол шалтгаан нь хялбар хэрэглээ, загварлаг мэдрэмж, авч явахад тохиромжтой савалгаа юм. Хаана ч хэзээ ч хэрэглэх боломжтой Tipsy брэнд нь орчин үеийн залуусын дунд шинэ соёл, хэрэглээ болон Монголын шингэн хүнсний зах зээлд хүч түрэн орж ирлээ.
Эх сурвалж: Арвайн Үндэс ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.