• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Met Gala дээд амжилтаа шинэчлэн тогтоов

yld
М.Хулан
5 сарын 7, 2025
5 сарын 7, 2025

Жил бүрийн 5-р сарын эхний Даваа гарагт зохиогддог Met Gala энэ жил түүхэн дээд амжилтаа эвдэж, $31 саяын хандив цуглуулж гол усаар нэг шуум. Хажуугаар нь одуудын өмссөн зүүснийг гайхаастай.

🦚 Нью-Йоркийн загварын үдэш

77 жилийн түүхт Met Gala нь загварын салбарын хамгийн том арга хэмжээ гэдгээсээ гадна Метрополитан урлагийн музейд зориулсан хандивын арга хэмжээ гэдгээрээ онцлог. Met Gala-д оролцогсод жил бүр тодорхой сэдвийн хүрээнд хувцасладаг бөгөөд энэ жилийн сэдэв "Superfine: Tailoring Black Style" байсан юм.

  • 😲 Үнэ ханш: Met Gala-д оролцох зочдын нэрсийг Vogue сэтгүүлийн Анна Винтур гаргадгаас гадна галад оролцох тасалбар овоо үнэтэй. Тодруулбал, галад урилгаар оролцож байгаа бол тасалбар нь $75,000, ширээ захиалах үнэ ханш нь $350,000-оос эхэлж буй. Тус дүн сүүлийн 10 жилд 3 дахин өссөн гэдэг. 

Тасалбарын орлогоос гадна загварын компаниуд, ивээн тэтгэгчид хандивын гол орлогыг бүрдүүлдэг бөгөөд цугларсан хандив тэр чигтээ Met's Costume Institute-н үйл ажиллагаанд зарцуулагддаг ажээ.

💥 Тансаг зэрэглэлийн маркетинг

Met Gala-р дамжуулан тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийн хувцас, эдлэл хэрэглэлийг сурталчлахын тулд тэрбум тэрбумаар нь цацдаг гэх сураг бий. Эргээгээд Met Gala-н тэдэнд өгч буй үнэ цэн нь Super Bowl-с ч илүү нөлөөтэй болж эхэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд Met Gala цахим орчинд Super Bowl-с ч илүү дурдагдсан, хэвлэл мэдээлэл, цахим орчноос олсон дүн нь Super Bowl-нхоос $405 саяар илүү буюу $1.4 тэрбумд хүрч байв. 

  • 👗 Сонирхуулахад, Met Gala-н улаан хивсний ёслолд алдартнуудын өмсөж байсан хамгийн үнэтэй даашинз бол Ким Кардашьянын 2022 оны Met Gala-д өмссөн $4.8 саяын үнэлгээтэй Мэрилин Монрогийн даашинз байв. Харин Gala дахь хамгийн үнэтэй гоёл чимэглэл болох Cartier брэндийн $30 саяын зүүлтийг 2022 онд Эмма Чемберлэн зүүж байжээ.

Эцэст нь… Met Gala-н ганцхан үдшээр тансаг зэрэглэлийн брэндүүд, алдартнууд дэлхий даяар бүтэн жилээ даах зар сурталчилгааг хийж чаддаг. Баячуудын тэнэглэл нь дэндсэн тансаглал гэж харах нэгэн байх ч нөгөө талд эргэлдэж буй мөнгө, зар сурталчилгааны цар хүрээг нь харвал галзуу бизнес эвэнт. Үгүй тэгээд урилга нь л гэхэд Улаанбаатарын гайгүй байршилд 2-3 өрөө байр авах дайны гэхээр мэдрэгдэж байгаа биз дээ? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.