
Өнгөрсөн Лхагва гарагт Америкийн Харилцаа Холбооны Хороо (FCC) SpaceX (SPCX)-д 2040 он гэхэд сансарт 1 сая хиймэл дагуул хөөргөж, AI дата төв байгуулах түүхэн зөвшөөрлийг олголоо. Тэгвэл сүүлийн үед Элон Маскийн эзэнт гүрний эргэн тойронд юу өрнөж буйг харцгаая.
💡 Асуудлын гарц
AI дата төвүүд их хэмжээний цахилгаан, ус хэрэглэдэг тул дэд бүтцийн хязгаарлалттай байнга тулгардаг. Харин үүнийг шийдэх нэг гарц нь сансар байж магадгүй аж. Учир нь хиймэл дагуулууд дэлхийн сүүдэрт ороогүй үед нарны эрчим хүчийг ашиглаж, тусгай радиаторын тусламжтайгаар илүүдэл дулааныг сансарт цацруулснаар усны хэрэглээгүй хөргөлтийн систем бий болгох боломжтой.
🧲 Атом молекул “нэгдээд”
Уг дата төвийн төсөл нь Элон Маскийн компаниудаа нэгтгэх стратегийн гол зангилаа аж. Тодруулбал, SpaceX энэ оны 2-р сард xAI стартапыг $1.3 их наядын нэгдсэн үнэлгээтэй хэлцлээр өөртөө нэгтгэсэн бол одоо Tesla (TSLA)-тай нэгтгэхээр ажиллаж байна. Ингэснээр Элон Маскийн сансар, AI, EV-н бизнесүүд нэг дор төвлөрөх боломжтой.
Эцэст нь… Зөвшөөрөл авах нь нэг хэрэг ч бодитоор хэрэгжүүлэх нь өөр нэг хэрэг билээ. Гэснээс саяхан Элон Маск Америкийн хүүхэд бүрд SpaceX-н 2 ширхэг хувьцаа бэлэглэхээр амласан. Манай улс төрчдөөс будаа идээд байна уу даа?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.