Coinbase (COIN) Америкийн Үнэт цаас, биржийн хороо (SEC)-н бүртгэлгүй үнэт цаасны арилжаа хийсэн гэх нэхэмжлэлийг эсэргүүцэн давж заалдсан ч дүүргийн шүүхээс тус хэргийг SEC-н талд шийдвэрлэлээ. Ингэснээр SEC COIN-г үнэт цаас хэмээн бүртгэхэд 1 алхам ойртов.
SEC: Криптовалют бол үнэт цаас!
SEC болон Coinbase-н хоорондох юу болоод байгааг товчоор тайлбарлах юм бол тэднийг криптовалют биш үнэт цаас арилжаалж байна гээд л шүүхдээд байгаа юм. Хэрэв шүүхээс Coinbase-г бүртгэлгүй үнэт цаасны арилжаа хийсэн гээд тогтоочих юм бол Coinbase торгуулж бүр цаашлаад SEC-д бүртгүүлэх үүрэгтэй болно. Сонирхуулахад, SEC Binance, Kraken, Ripple тэргүүтэй биржүүдтэй тус асуудлаар шүүхийн маргаантай байгаа.
Цаашид хэрхэх вэ?
SEC крипто биржүүдийг холбооны үнэт цаасны хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг байнга шахаж, сав л хийвэл шүүх рүү чирээд байдаг. Угаас Америкт крипто биржүүд болон криптовалютад зориулсан тусгайлсан хууль байхгүй бөгөөд үнэт цаасны тухай хуулиар зохицуулагдаж буй нь өөрөө маш олон маргааны үндэс болж буй. Үүнтэй холбоотойгоор Coinbase ч SEC-д криптовалютад зориулсан тусгай журам гаргахаас татгалзсан гэх үндэслэлээр тэднийг шүүхэд өгөөд буй.
Эцэст нь… Coinbase энэ удаагийн шүүхийн маргаанд ялагдсан ч үргэлжлүүлээд шүүхдэх нь тодорхой. Магадгүй энэ асуудал криптовалютыг SEC-н журмаар биш тусгайлсан хуулиар зохицуулах хүртэл үргэлжилсээр л байх болов уу. Гэхдээ криптовалютыг хуульчлах ч хэр баргийн аавын хүүгийн хийчих ажил биш болохоор л их гүрнүүд хүртэл одоо болтол уг асуудал дээр үсээ зулгааж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.