Design can be viewed through many filters.
Италийн загвар зохион бүтээгчид Итали дизайны онцлог, гол үндсийг танилцуулах Italian Design Poetics нетворкинг арга хэмжээ болох гэж байна.
Уг арга хэмжээг Италийн Милан хотод төвтэй AnalogLab дизайны студийн үүсгэн байгуулагч, нэрт дизайнер Томас Леман, 2023 оны ICFF-ийн интерьер дизайны шагналт архитектор дизайнер Сержио Маннино нар болон AnalogLab-н дизайны стратегич, брэнд хөгжүүлэгч А.Энхжин нар Монголд анх удаа хамтран зохион байгуулж буй.
Хүрэлцэн ирсэнээр Италийн тансаг өв соёлын орчныг илэрхийлэх барилгын архитектур, интерьерийн өнгө төрх, цаг хугацааны хувьсал хийгээд өнөө цагийн загварын чиг хандлагатай хослуулан шийдлийг мэдрэх юм.
Сонирхуулахад, AnalogLab дизайны студи нь 20 гаруй жилийн түүхтэй олон улсын дизайны салбартаа тэргүүлэгчдийн нэг аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.