• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 12, 2024
Уул уурхай

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж төрөөс хамааралтай байна 

yld
С.Ангирмаа
9 сарын 12, 2024
9 сарын 12, 2024

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ)-ийн тухай хууль батлагдаад 2 жил, Монголын Хөрөнгийн Бирж (MSE) УУББ-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 1.3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ҮЦК-иуд уул уурхайн брокерын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан ч одоог хүртэл МХБ “Брокергүйгээр” арилжаа хийсээр байна. Асуудал юунд байна вэ? 👇

👎 Зорилго =Тэнгэр, Бодит байдал = Газар

Уг нь бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн ач холбогдол нь Монголын экспортын 80%-ийг эзэлж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг нээлттэй ил тодоор, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар арилжаалж баялгийн тэгш хуваарилалтыг сайжруулах байсан.

  • 🔒 Төрийн гар салдаггүй: Харин бодит байдал дээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа төрөөс хамааралтай буюу Сангийн яамны 66%-ийн эзэмшил бүхий МХБ бүх шатны зохицуулалтыг дангаараа хариуцаж байгаа. Нөгөө талаас уул уурхайн биржийн худалдагч 11 компанийн дийлэнх нь төрийн оролцоотой компаниуд. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд хөндлөнгийн хянагч, зохицуулагчийн оролцоо ихээхэн дутагдалтай байгаа гэсэн үг. 
  • ⛓️‍ Эсрэг талд: Холбогдох хуулийн дагуу уул уурхайн брокерын тусгай зөвшөөрөл авсан 11 компани бий. Гэтэл МХБ-ийн ТУЗ энэ оны 10 сарын 1 хүртэл уул уурхайн биржийн худалдан авагч тал ямар ч брокерын зуучлалын үйлчилгээ авахгүйгээр арилжаанд орохыг зөвшөөрсөн. Одоо энэ хугацаа дахин хойшлогдох, бүр шаардлагагүй байх нөхцөл үүсээд байна.

⚠️ Нөхцөл байдал = Ноцтой

Уг нь бол дэлхийн аль ч биржүүдийн арилжаанд брокерын компани оролцох ёстой. УУББ дээр брокерууд оролцсоноор жинхэнэ утгаараа энэ бирж ил тод, өрсөлдөөнтэй байдлаар ажиллах бөгөөд хуульд заасны дагуу бирж үнээ л тогтоож арилжааны гол үүрэг гүйцэтгэгч нь брокерын компаниуд болно. Тодруулбал, 

  • Хүртээмжгүй: Одоо бол МХБ худалдан авагч бүрд шууд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Учир нь УУББ дээр ойролцоогоор 500+ худалдан авагч тал байхад арилжааг ганц этгээд л гүйцэтгэж буй. Энэ оны эхний хагас жилд 188 удаагийн нүүрсний дуудлага арилжаа явагдаж 14.55 сая тн нүүрс ₮5.9 их наядаар арилжигдсан. Гэхдээ энэ тоо өсөж болохоор байсан уу гэвэл, тийм.
  • Хүртээмжтэй, ил тод: Харин брокерууд УУББ-ийн арилжааг гүйцэтгэдэг болбол худалдан авагчийн захиалга бүрэн биелэх, тэдний тоо нэмэгдэх, төлбөр тооцоог түргэн шуурхай, алдаагүй хийх боломжтой болно. Мөн үнэ тогтох үйл явц хяналттай болж мэдээллийн ил тод байдал хангагдана. 

Эцэст нь… Бид нар шиг түүхий эдийн үнээс шууд хамааралтай эдийн засагтай улс энэ асуудлыг анхаарахгүй, шийдэхгүй өнгөрч болохгүй. Тиймээс УУББ-ийн төрийн оролцоог бууруулахын тулд брокерын компаниуд арилжааг зуучилж, худалдан авагчдын тоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.