Мобиком групп 2 жилд 1 удаа тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд танилцуулдаг билээ. Тэдний өнгөрсөн 2 жилийн хугацаанд гаргасан үр дүнг товч хуваалцъя. Бүр 805 тн CO₂ хэмнэсэн байна шүү.
🌱 Мобиком & Тогтвортой хөгжил: Нягт холбоо
Мобиком группийн 30 жилийн ой ирэх жил тохионо. Тэдний хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагыг чухалчилж ирсэн байдаг. Энэ ч утгаараа 2006 онд өөрийн санхүүжилтээр үдийн цай жишиг хөтөлбөрийг, 2007 онд боловсролыг дэмжих хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн. Ингэж явсаар 2015 онд НҮБ Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг тодорхойлж, Мобиком ч түүнийг нь мөрдөж ажилладаг болсон билээ.
💯
Боловсрол №1: Мобикомыг боловсролын хүртээмжтэй байдлыг дэмжиж ирснийг хэн хүнгүй
мэдэх биз ээ. Тус групп 2021 оноос орон нутгийн сургуулиудад технологийн дэмжлэгтэй орчин бүрдүүлж боловсролын хүртээмжийг нэмэх зорилгоор “Smart Education” төслийг эхлүүлсэн бол өдгөө уг төсөл 4 дэх удаагаа хэрэгжиж, дижитал анги тохижуулах чиглэлээр өргөжөөд байна.
🧐 Нөлөө нь юу байв? Улмаар Smart Education 3 болон 4 төслийн үр дүнд 27 мянга гаруй сурагч дижитал танхим ашиглаж эхэлснээр ирц, дүн сайжирч олимпиадын оролцоо нь ч 4% ахиж, амжилт нь 3% сайжирсан байдаг. Үүнээс гадна уг төслийн менторшип хөтөлбөрийн хүрээнд сурагчдын карьер төлөвлөлт нэмэгдэж, мэргэжил сонголтын хувийг 28 нэгж хувиар нэмжээ.
♻️ Илүү ногоон, илүү хэмнэлттэй
Мобиком групп 6 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уламжлалт холбооны үйлчилгээ үзүүлэгч бус технологид суурилсан цогц шийдэл нийлүүлэгч болох стратегийн шилжилт хийж буй. Энэ утгаараа Мобиком болон бусад охин компаниуд ногоон шилжилтэд онцгой анхаарч байгаа.
💡 Бодит хэмнэлт: Тус групп 2022 онд сэргээгдэх эрчим хүчний станцын бүтээн байгуулалтын төсөл рүү ханцуй шамлан орсон. Үүнээс гадна 2016 оноос Эрчим хүчний үүрэг хүлээсний дагуу тайлант хугацаанд 5.5 ГВт буюу ойролцоогоор 229 мянган өрхийн 1 жилийн хэрэглээтэй тэнцэх эрчим хүчний хэмнэлт хийсэн аж. Үүнийг ₮-өөр хэмжвэл ₮1.1 тэрбум болох юм. Ингэснээр 805 тн CO₂ хэмнэгдсэн хэрэг.
📝 Төлөвлөж, биелүүлэв: Тэд энэ хэмнэлтийг хийхийн тулд 21 ажлыг төлөвлөж 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан гэж байгаа. Үүнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дата төвүүдийн хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нарны системийг нэвтрүүлсэн гэх зэрэг олон ажил багтжээ. Үүнээс гадна тус групп литийн батарей болон цахим хог хаягдлыг дахин боловсруулдаг болсон байна.
Эцэст нь… Тус тайлангаас чухал гэсэн өнцгийг л тоймлолоо. Ажилтнуудаа яаж халамжилдаг, тэгш байдлыг хэрхэн хангадаг, өөр ямар сонирхолтой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гээд дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж уншаарай. Үзээтэй тайлан байна даа. 😅
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.