
11 сарын 5-нд Куала Лумпурт болох The Weeknd-н дэлхийн аялан тоглолтын хаалтын шоуны тасалбар аль хэдийн дуусжээ. Харин ердөө ₮100,000-өөр хөрөнгө оруулаад энэ тоглолтыг хосоороо үзэх боломж байгааг мэдэх үү? 🎤🔎
Юу билээ?
Апекс Капитал ҮЦК нь 10 сарын 20 хүртэл InvestX үйлчилгээг ашиглан хөрөнгө оруулсан хэрэглэгчдээс нэг азтан хосыг шалгаруулж, Улаанбаатар - Куала Лумпур 2 талын нислэг, зочид буудал болон The Weeknd-н 11 сарын 5-ны тоглолтын тасалбарыг бэлэглэх аж.
👀 InvestX гэж юу вэ?
InvestX нь таны хөрөнгө оруулалтын зан төлөв, эрсдэлийн түвшинд тохируулан 2 төрлийн багц санал болгох ухаалаг хөрөнгө оруулалтын үйлчилгээ гэнэ. Багцуудад S&P 500, чип үйлдвэрлэгчид, технологийн тэргүүлэгч компаниудын хувьцаа болон дотоодын бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүд багтжээ.
🎯 Хэрхэн оролцох вэ?Apex Traders эсвэл Tino апп-аар бүртгүүлээд InvestX цэс дэх хөрөнгө оруулалтын зан төлөвийн тестээ бөглөж, санал болгосон багцдаа хөрөнгө оруулахад л хангалттай. Харин багцдаа байршуулсан ₮100,000 тутамд 1 хөтөлбөрт оролцох нэг эрх үүсэх бөгөөд азтан хосыг 10 сарын 20-нд InvestX Community-д шууд дамжуулалтаар тодруулах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://investx.mn/-с аваарай. 😉
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.