Өнгөрсөн 7 хоногт Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ болж өнгөрснийг мэдсэн үү? За Нью-Йорк хотноо юу болов? Шууд тойм руугаа орцгооё.
Зэс болон нүүрсний фьючерс арилжаа айсуй!
Тус арга хэмжээг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Capital Markets Mongolia (CMM) компани санаачлан Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулсан. Монголын талаас Монголбанк, СЗХ, Сангийн яамны удирдлагын хамт 40 гаруй зочид тус арга хэмжээнд оролцсон сурагтай. Арга хэмжээний эхний өдөр буюу 4 сарын 22-нд Монголбанк, СЗХ, Сангийн яамны удирдлагууд тус биржийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон аж.
Банкны форум
Цаашлаад арга хэмжээний 2 дахь өдөр банкны форум болсон бөгөөд банкны салбарынхнаас Худалдаа Хөгжлийн Банк ХК (TDB), Богд банк ХК (BOGD), Мбанк-ны төлөөллүүд оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн аж. Тус арга хэмжээнээс онцлоход,
Эцэст нь… 52 жилийн түүхт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өдгөө 2,272 компани бүртгэлтэй байдаг төдийгүй тус бирж нь $25.2 их наядаар үнэлэгдэх дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж билээ. Тус бирж дээр Монгол компаниуд тэр тусмаа ТОП банкнууд маань гарахын тулд юу хийх, яах хэрэгтэй талаар гадаад зах зээлийг шинжсэн ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулсан нь чихэнд чимэгтэй мэдээ байлаа. Гэснээс CMM тус арга хэмжээг цаашид ч уламжлал болгон зохион байгуулна гэнэ лээ шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.