
Хүүхдийн нэр хүндэднэ гэж байдаг шиг Монгол Улсын шинэ хотуудын нэр хүндэдсэн гэлтэй. Өмнөх жилүүдэд Майдар, Хүннү, Аэро гээд ганган хотуудыг барьж байгуулна гэсэн ч одоог хүртэл гацсан байдалтай байгаа. Харин өчигдөр өнөө Сэлбэ төвийг чинь Smart Selbe City гэж хөгжүүлэхээр болоодохлоо.
🪩 Ганган хүнд гархи нэмэр
Өнөө ганган нэртэй үл үзэгдэгч хотууд маань өмнө нь юу туулсан бэ гэхээр, Майдар хотыг 2012 онд 100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөсөн ч сүндэрлэсэн Майдар бурхны хөшөөнөөс цааш бодитой дэд бүтэц, барилгажилт үгүй гацжээ.
🗼 Дэд төвөөс хот руу
Харин одоо "Smart Selbe City" цаасан хотуудын жагсаалтад шинээр нэмэгдэх үү, эсвэл бодитоор босох уу гэдэг хүлээлт үүсэв. Төслийн хүрээнд 113 блок, 8,575 айлын орон сууц, 5 сургууль, 8 цэцэрлэг болон нийгмийн бусад дэд бүтцийг барихаар төлөвлөжээ.
Эцэст нь... "Smart Selbe City" өмнөх хотуудын араас орж гацалгүй, иргэдэд наалдсан бодит хот болж чадвал сайхан л юм. Нэг алдсаныг алдаа гэдэг бол хоёр дахийг нь сонголт гэдэг дээ. Гашуун туршлагаа давтахгүй гэж найдъя даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.