Узбекистаны цахим худалдааны стартап Uzum хөрөнгө оруулагчдаас $114 саяыг босгон, $1.2 тэрбумаар үнэлэгдэх болсноор тус улсын анхны юникорн компани боллоо.
Узбекистаны Uzum
Uzum анх 2022 онд үүсгэн байгуулагдахдаа цахим худалдааны платформ гэх тодотголоор зах зээлд нэвтэрч байв. Тэд 2 жилийн дотор цахим худалдааны салбараас финтек, логистик, хоол хүргэлтийн салбар руу бизнесээ тэлж өөрийн дижитал үйлчилгээний экосистемийг ёстой л тоосго тоосгоор нь өрж буй компани. Сонирхолтой нь Uzum Узбекистаны анхны юникорн гэгдэхээс гадна цорын ганц өөрийн гэсэн логистикийн болон финтекийн үйлчилгээтэй цахим худалдааны компани аж.
Стартап бойжих Төв Азийн шимт хөрс
Uzum-н хажууханд Казакстаны Kapsi өнгөрсөн 1-р сард Nasdaq (^IXIC) дээр бүртгэлтэй болсон анхны компани болж хэсэг шуугиулаад авсан. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарынхан ч Төв Ази тэр дундаа Казакстаныг зорих болсон. Учир нь монголын технологийн компаниуд технологио Төв Ази руу экспортлох боломж их төдийгүй цаашлаад Төв Азийн Хаб-аар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах үүд болох юм.
Эцэст нь… Төв Азийн технологийн компаниуд энэ оныг ч хүчтэй эхлүүлж байна даа. За тэгээд Монголоос юникорн төрлөө гээд бичиж суух өдрийн төлөө.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.