• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Монголын агаарын тээврийн салбарын тоглогч нэгээр нэмэгдлээ 

yld
М.Хулан
4 сарын 30, 2025
4 сарын 30, 2025

Зээ, сарын сайныг сайтан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр маргааш United Airlines (UAL) Нарита-Улаанбаатар чиглэл дэх анхны нислэгээ үйлдэх нь ээ. Өмнө нь тус чиглэлийн нислэгийн 81%-д МИАТ ТӨХК, 19%-д нь Аэро Монголиа ХХК нислэг үйлддэг байсан юм. 

✈️ Дотоодын 5, Гадаадын 18

United Airlines тус чиглэлд нислэг үйлддэг болсноор Монгол руу нислэгийн маршруттай гаднын авиа компанийн тоо нэгээр нэмэгдэж 18 болж байна. 2019 онд 8 гаднын авиа компани нислэг үйлддэг байв. Гаднын авиа компаниудыг улсаар нь харвал хамгийн олон буюу Өмнөд Солонгосын 8 компани, Оросын 4, Хятадын 3 компани тус тус нислэг үйлдэж буй.   

  • 🌇 Энэ зун тус 3 улс дээр нэмээд Турк, Тайландын авиа компаниуд 22 чиглэлд нийт 10,116 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 

🇲🇳 Агаарын тээврийн зах зээл 

2022 он буюу цар тахлаас хойш Монголын агаарын тээврийн зах зээл хурдацтай хөгжиж яваа. Тухайлбал, өнгөрсөн онд олон улсын нислэгээр зорчсон зорчигчдын тоо 2022 оноос 2.8 дахин өсөж 1.7 саяд хүрсний 61.5%-ийг үндэсний авиа компаниудын нислэг бүрдүүлсэн байдаг. Улмаар дотоодын агаарын тээвэрлэгчдийн орлого 2024 онд түүхэндээ анх удаа ₮1 их наядыг давжээ.   

🤼‍♀️ Гол тоглогчид 

Харж байгаачлан Монголын агаарын тээврийн зах зээлд дотоодын компаниуд давамгай буюу дотоодын 3 авиа компани зах зээлийн 69%, гаднын 9 компани 31%-ийг эзэлж буй. Энэ дундаа өнгөрсөн 3-р сарын байдлаар МИАТ ТӨХК нийт зах зээлийн 51%-ийг, Хүннү Эйр ХХК, Аэро Монголиа ХХК, Air China (601111.SS) болон Korean Air (003490.KS) тус тус 9%-ийг эзэлж буй.  

  • 💡 Сонирхолтой нь Korean Air, Asiana Airlines-г худалдан авсныг харгалзан үзвэл тус 2 компанийн Монголын зах зээл дэх хувь хэмжээ 12% болно. 

Эцэст нь… $UAL 7 хоногт 3 удаа Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэхээр байгаа. Далайд гарцгүй Монголын агаарын хил тэлж байгаа нь яамай даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.