
Парисын Сантье дүүрэгт франц бүсгүйчүүд AI-р арьсаа оношлуулж байна гэнэ дээ. Юу болсон бэ гэхээр, Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн (KHIDI) Францын нийслэл Парист K-beauty хаб нээсэн нь энэ.
🍚🤔 Ямар учиртай хаб вэ?
Парис дахь K-beauty хабаар дамжуулж Солонгосын 20 гаруй жижиг, дунд гоо сайхан, beauty-tech брэнд оролцож, арьс арчилгаа, будаг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, уламжлалт гоо сайхны хэрэгслийг санал болгож буй. Тодруулбал, бүтээгдэхүүн сурталчлах, борлуулахаас гадна Европын гэрчилгээ авахад туслах, худалдан авагчтай холбох үйлчилгээг нэг дор үзүүлж байгаагаараа онцлог.
🇪🇺💶 Яагаад Европ гэж?
K-beauty бүтээгдэхүүний дэлхийн зах зээл 2025 оны $118.3 тэрбумаас жил бүр 10% өсөж 2033 онд $252.4 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа. Үүнээс Европын зах зээл ойролцоогоор $22 тэрбумаас $42 тэрбум болж өсөх ч жилийн дундаж өсөлт нь 8.5% буюу бүс нутгуудаас хамгийн бага нь. Шалтгаан нь түгээлтийн суваг хязгаарлагдмал байгаа явдал. Тиймээс л иймэрхүү төрлийн хабуудад ач холбогдол өгөөд байгаа хэрэг.
Эцэст нь... Өмнөд Солонгосын ЖДҮ-ийн гоо сайхны экспорт 2026 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 62.4% өсөж $1.3 тэрбумд хүрсэн гэж байгаа. Тодорхой зах зээлд байр суурь, хөгжлөө олоод түүчээлж байгаа улсын жишээ ч атаархам юм даа. Эдийн засгийн солонгорлыг ярих биш харуулж байгаа нь сайхан.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.