
Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн нүүр царай болж буй Mongolian Mike хэмээн танигдсан Шаравжамцын Энхийн-Од NBA-д хүрэх түүхэн замналынхаа дараагийн алхмыг хийж буй энэ үед АПУ ХК түүнийг бүх талаар дэмжин, үндэсний хэмжээний давлагааг өрнүүлэх санаачилгыг хэрэгжүүлж байна.
Ш.Энхийн-Од нь Америкийн коллежийн сагсан бөмбөгийн Division I түвшинд тоглосон анхны монгол тамирчин, NBA драфтад нэрээ өгсөн анхны монгол тоглогч, мөн NBA Summer League-д оролцож буй анхны монгол тамирчин гэдгээрээ Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаа билээ.
Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны хувийн мөрөөдөл гэхээс илүү Монголын сагсан бөмбөгийн ирээдүй, залуу үеийн хүсэл тэмүүлэл, үндэсний бахархлын илэрхийлэл юм. Тиймээс Mongolian Mike-н NBA-д хүрэх замын ард ганцхан тамирчин бус, бүхэл бүтэн Монгол Улс зогсож чадна гэдгийг харуулах цаг ирлээ.
Тус хөдөлгөөн нь Монгол Улсад төдийгүй Өвөр Монгол дахь монголчуудын дунд ч эрчимжин, Ш.Энхийн-Одыг дэмжих давлагаа өрнөж эхэлсэн нь энэхүү санаачилга үндэстний хил хязгаараас давсан нэгдэл болж буйг харуулж байна. 2003 онд San Antonio Spurs багт тоглож NBA-н аварга болсон Mengke Bateer буюу Мөнхийн Баатар дэмжиж байгаа нь сошиал ертөнцөд тархаад байна.
АПУ ХК нийт монголчууд, спорт сонирхогчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг Mongolian Mike-г хамтдаа дэмжиж, Монголчууд нэг зорилгын дор нэгдэж чаддаг хүчирхэг үндэстэн гэдгээ дэлхий нийтэд харуулахыг уриалж байна.
Энэ бол зөвхөн нэг тамирчны замнал биш Монголын итгэл, эв нэгдэл, омогшлын хөдөлгөөн юм. Та бүхэн ч мөн энэхүү санаачилгад нэгдээрэй.
Mongolian Mike-н ард Монгол Улс бий. Хамтдаа дэмжиж, хамтдаа урагшилцгаая.
KEEP FORWARD MAKE IT MIKE
Эх сурвалж: АПУ ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.