Өчигдөр энэ жилийн Нобелийн шагналтнуудын нэрс бүрэн тодорч дууслаа. Тэгвэл энэ жилийн гол онцлогуудыг харцгаая.
📈 Шагналын сан $1.2 сая
Сүүлийн 5 жилийн хугацаанд Нобелийн шагналын мөн дүн 20%-иар өсөж $1.2 саяд хүрээд байна. Сонирхуулахад, Альфред Нобелийн гэрээслэлээр анх үүсгэн байгуулагдсан Нобелийн сан нь жил бүр шагналын санг хөрөнгө оруулалтын өгөөжөөсөө хамааран тогтоодог байна.
🔎
Өнгөрсөн оны тайлангаар, Нобелийн сан ойролцоогоор $650–$700 саяын хөрөнгийг удирдсан бөгөөд багцынхаа 56%-ийг хөрөнгө оруулалтын сангуудад, 22%-ийг альтернатив хөрөнгө оруулалтад
байршуулжээ. Нэмээд тус сангийн сүүлийн 5 жилийн дундаж өгөөж нь 7.7% байсан гэнэ.
🗳️ Ширүүн өрсөлдөөн
Нобелийн хорооны дүрмийн дагуу Энх тайвны шагналаас бусад салбарын нэр дэвшигчдийн нэрс, тоог 50 жилийн турш нууцалдаг. Харин Энх тайвны шагналын хувьд энэ удаад 208 хүн, 79 байгууллага нэр дэвшиж, нийт өрсөлдсөн хүний тоо 287-д хүрчээ. Энэ нь өнгөрсөн оноос 15.1% буурсан үзүүлэлт байв. Шагналтнуудыг харвал,
🏥
Анагаах ухаан: Америкийн Карл Дайсерот болон Германы Петер Хегеманн, Георг Нагель гэх эрдэмтэд тархи судлалд хувьсгал авчрах оптогенетикийн аргыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ шагналын эздээр
тодров.
🧪 Физик, Хими: Физикийн шагналтнаар сансар огторгуйг нейтрино ашиглан ажиглах шинэ боломжийг нээсэн Бельги, Америк гаралтай Фрэнсис Халзен нэрлэгдсэн бол химийн шагналыг Францын Анри Б. Каган болон Японы Кэнсо Соаи нар молекулын бүтцийг удирдах асимметрик нийлэгжүүлэлтийн аргыг хөгжүүлснээр авчээ.
🕊️ Энх тайван, Утга зохиол: Энх тайвны шагналыг олон улсын эрх зүй, хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан Өмнөд Африкийн хуульч Нави Пиллэй авсан бол утга зохиолын шагналыг сонгодог болон орчин үеийн уран зохиолыг өвөрмөцөөр хослуулсан бүтээлээрээ Канад зохиолч Энн Карсон хүртсэн аж.
💸 Эдийн засаг: Эдийн засгийн шинжлэх ухааны шагналын эздээр Америкийн эдийн засагч нар болох Роберт Э. Холл болон Майкл Вудфорд нар шалгарав. Тэд макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын онолын үндсийг хөгжүүлсэн хувь нэмрээрээ тус шагналыг хүртжээ.
Эцэст нь… Албан ёсны шагнал гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдрийг тохиолдуулан 12 сарын 10-ны өдөр болно. Энэ хүрээд 2026 оны Нобелийн шагналыг тойрсон сонин содон мэдээллийг тоймлож дууслаа. Ирэх жил хүртэл даанч хол байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.