
Инновэйшн Инвестмент ХК нь 2026 оны хагас жилээр Хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд ₮60, нийт ₮11.1 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж 20%-д хүрч байна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 8-р сарын 14-ний өдрөөр тогтоон, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж 2026 оны 8-р сарын 26-ны өдрийн дотор ногдол ашгийг компанийн хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Компани нээлттэй хувьцаат компани болсноос хойш буюу 2024–2026 оны хооронд нийт ₮31.7 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилаад байна.
Инновэйшн Инвестмент ХК-ийн түүхэн ногдол ашгийн бүрэн мэдээллийг энд дарж үзнэ үү.
2026 оны хагас жилээр компанийн цэвэр ашиг ₮7.6 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮41 байгаа нь 2025 оны хагас жилээс 4%-иар өссөн байна.
Харин 2025 оны хагас жилээс борлуулалтын орлого 51%-иар, нийт хөрөнгө 31%-иар, өөрийн хөрөнгө 28%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Инновэйшн Инвестмент ХК-ийн хөгжүүлсэн QPay үйлчилгээ нь Монгол Улсад хамгийн өргөн хэрэглээтэй дотооддоо хөгжүүлсэн бэлэн бус төлбөр тооцооны систем бөгөөд QRтөлбөр тооцооны салбартаа 90%-ийг хувийг дангаар хийж гүйцэтгэж байна.
QPay үйлчилгээгээр 2026 оны хагас жилийн байдлаар нийт ₮10.3 их наядын үнийн дүн бүхий 158.3 сая ширхэг гүйлгээг дамжуулсан бөгөөд өмнөх оны мөн үеэс гүйлгээний үнийн дүн нь 38.8%-иар, гүйлгээний тоо 39.1-иар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.