Опцион арилжааг ойлгож, амжилттай арилжаа хийхэд Грек цагаан толгойн Дельта, Тета, Вега үсгүүдийг ойлгох шаардлагатай. Тэгвэл гол ялгааг нь харцгаая.
📈 Δ (Дельта): Суурь хөрөнгийн үнэ хөдлөхөд опционы үнэ хэр мэдрэг байгааг илэрхийлнэ. Жишээ нь дельта 0.5 бол хөрөнгийн үнэ $100-аар өсөхөд опционы үнэ ойролцоогоор $50-аар нэмэгдэнэ. Дельта өндөр байх тусам опционы үнэ суурь хөрөнгийн үнийн өөрчлөлтийг илүү хүчтэй даган хөдөлдөг.
⏳ Θ (Тета): Цаг хугацаа өнгөрөх тусам опционы үнэ хэр хурдан буурч байгааг хэмждэг. Хөрөнгийн үнэ өөрчлөгдөөгүй байсан ч хугацаа дуусах өдөр ойртох тусам опционы үнэ цэнэ аажмаар элэгддэг аж.
🌪️ V (Вега): Зах зээлийн хэлбэлзэл өөрчлөгдөхөд опционы үнэ хэр мэдрэг байгааг харуулна. Хэлбэлзэл нэмэгдэх тусам ирээдүйд том хөдөлгөөн гарах магадлал нэмэгддэг тул опционы үнэ ихэвчлэн өсдөг байна.
Эцэст нь… Эдгээр грек үсгүүдийг цогцоор нь ойлговол зөвхөн үнийн хөдөлгөөн бус цаг хугацаа болон зах зээлийн тогтворгүй байдал опцион гэрээнд хэрхэн нөлөөлж буйг бүрэн харж чадна шүү. 😉
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.