
Бичил Глобус Финанс ББСБ ХХК нь нийт ₮20 тэрбумын үнийн дүн бүхий, жилийн 18.8%-ийн хүүтэй автомашины зээлийн багцаар баталгаажсан “Бичил 5.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ)-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож урьдчилсан захиалгыг эхлүүллээ.
Тус үнэт цаасны андеррайтераар Тэнгэр Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 10-р сарын 29-нд эхлэнэ.
"Бичил 5.0" - Үндсэн нөхцөл
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ - ЭНД ДАР
Тасралтгүй өсөлт - Хөрөнгийн зах зээл дэх туршлага
“Бичил 5.0” ХБҮЦ-ны анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр Бичил Глобус Финанс ББСБ ХХК ажиллаж байна. Тус компани нь зээл, факторинг, итгэлцэл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
2026 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө ₮169.9 тэрбум, өөрийн хөрөнгө ₮70.3 тэрбумд хүрч, тайлант хугацаанд ₮10.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.
Автомашины зээлийн багцаар баталгаажсан
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь тодорхой суурь хөрөнгө болон түүнээс үүсэх мөнгөн урсгалаар баталгааждаг.
“Бичил 5.0” ХБҮЦ нь 100% хэвийн ангилал бүхий автомашины фидуцийн гэрээтэй зээлийн багцаар баталгаажсан бөгөөд уг багцыг тусгай зориулалтын компанид шилжүүлж, зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдийн үндсэн төлбөр болон хүүг төлөх юм.
Хадгаламжийн дунджаас 6.4 нэгж хувиар өндөр өгөөж
Татвар 5%
Тогтмол төлбөр - Дахин хөрөнгө оруулах боломж
Хөрвөх боломж
Урьдчилсан захиалга хэрхэн өгөх вэ?
Захиалга өгөх:
Бондын шинжээчид:
Тус үнэт цаасны андеррайтераар зах зээлд тэргүүлэгч Тэнгэр Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бол зээлийн шинжилгээ гаргагчаар Си Пи Ти Эй Аудит ХХК, хуулийн фирмээр Өмгөөллийн Дашням Партнерс ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар Юү Эй Эф Ассет Менежмент ХХК ажиллаж байна.
Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.