
Swiss School of Management (SSM) буюу Швейцарын Менежментийн Сургууль нь академик мэдлэгийг практик сургалттай хослуулсан бизнес, менежментийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, 35 жилийн түүхтэй олон улсын бизнесийн сургууль юм.
SSM-н нэг онцлог нь дэлхийн олон улсад үйл ажиллагаа явуулдаг салбар кампусууд юм. Тодруулбал, Женев, Милан, Брешиа, Каир, Мальта, Дубай, Барселона, GCC, Ром, Мадрид, Улаанбаатар, Даллас зэрэг 12 байршилд салбар кампустай. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Америк, Саудын Араб, Египет, Энэтхэг, Итали, Сингапур, Герман зэрэг олон орны 3,500 гаруй оюутнууд тэдний коммунитиг бүрдүүлж буй.
SSM-д суралцсанаар өөр өөр улс орон, соёл, бизнесийн орчноос ирсэн оюутнуудтай хамт суралцаж, зөвхөн академик мэдлэг эзэмшихээс гадна олон улсын түвшинд сэтгэх чадвараа хөгжүүлэх, туршлага солилцох, мэргэжлийн сүлжээ буюу нетворкоо өргөжүүлэх боломжтой.
BBA, MBA, DBA хөтөлбөрүүдийг Монголд
Швейцарын Менежментийн Сургуулийн Монгол дахь салбар 2025 онд албан ёсоор байгуулагдаж, Монголын суралцагчдад бизнесийн удирдлагын бакалавраас докторын түвшин хүртэлх олон улсын хөтөлбөрүүдийг эх орондоо суралцах боломж олгохоор зорин ажиллаж байна.
Монгол дахь салбараар дамжуулан суралцагчид эх орондоо ажиллаж, амьдрангаа Швейцарын боловсрол эзэмшихийн зэрэгцээ SSM-н бусад олон улсын кампусаас сонгон, 3 сарын хугацаанд суралцах боломжтой гэдгээрээ онцлог.
Түүнчлэн SSM нь ACBSP, DEAC-AAP, EDUQUA-AAP зэрэг байгууллагын магадлан итгэмжлэлтэй бөгөөд олон улсын боловсролын байгууллагуудын гишүүнчлэлтэй сургууль юм.
9-р сарын 12-нд болох “Нээлттэй өдөрлөг”-д хүрэлцэн ирсэнээр
BBA, MBA, DBA хөтөлбөрүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, элсэлтийн нөхцөл, сургалтын төлбөр, мэргэжил сонголт болон карьерын боломжийн талаар мэдээлэл авах боломжтой. Мөн Европт суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах юм.

Хэзээ: 9-р сарын 12, 11:00 - 16:00
Хаана: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс Центр, 3-р давхар
Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/sDbC6jSMR8
Вэбсайт: ub.ssm.swiss
И-мэйл: [email protected]
Эх сурвалж: Швейцарын Менежментийн Сургуулийн Монгол дахь салбар
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.