
Танай байгууллагын харилцагчийн мэдээлэл, санхүүгийн бүртгэл, борлуулалтын түүх нэг л өдөр бүр мөсөн уствал яах вэ? Өнөөдөр өгөгдөл бол бизнесийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгийн нэг. Гэвч байгууллагууд мэдээллээ хаана, ямар орчинд хадгалж байгаагаа тэр бүр анхаардаггүй. Монголын өвөл бүр тохиолддог цахилгаан тасрах, тоног төхөөрөмж гэмтэх, сүлжээ доголдох үед серверийн найдвартай ажиллагаа бизнесийн үйл ажиллагаанд хэр чухал болох нь илэрдэг билээ.
Тиймээс серверээ хаана, ямар нөхцөлд байршуулах вэ гэдэг нь бизнесийн тасралтгүй ажиллагаатай шууд холбоотой шийдвэр юм. Дата төв бүр ижил түвшний дэд бүтэцтэй байдаггүй. Тэгвэл байгууллага дата төв сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

1. Цахилгаан хангамж ба нөөц тэжээлийн систем
Дата төвийн найдвартай ажиллагааны үндэс нь тасралтгүй цахилгаан хангамж юм. Цахилгаан тасрах, хүчдэлийн хэлбэлзэл үүсэхэд серверийн ажиллагаа доголдох, мэдээлэл алдагдах эрсдэлтэй.
Тиймээс дата төв UPS (тасралтгүй тэжээлийн систем), нөөц генератор болон цахилгаан хангамжийн давхар нөөцлөлттэй эсэхийг тодруулах нь чухал. Мөн үндсэн тэжээл тасарсан тохиолдолд нөөц систем хэр хурдан ажилд шилжиж, хэр удаан бие даан ажиллах боломжтойг харьцуулах хэрэгтэй.
2. Хөргөлтийн систем ба температурын хяналт
Серверүүд тасралтгүй ажиллах явцдаа их хэмжээний дулаан ялгаруулдаг. Хэт халалт нь тоног төхөөрөмжийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ашиглалтын хугацааг богиносгодог
ASHRAE-н зөвлөмжид серверийн тоног төхөөрөмж байрлах орчны температурын тохиромжтой нөхцлийг ерөнхийдөө 18-27°C гэж заадаг. Иймээс дата төв сонгохдоо зориулалтын хөргөлтийн системтэй эсэхээс гадна температур, чийгшлийн хяналт, хөргөлтийн нөөц шийдлийг анхаарах шаардлагатай.
3. Сүлжээний холболт ба нөөц маршрут
Дата төвийн сервер найдвартай ажиллаж байсан ч сүлжээний холболт тасарвал хэрэглэгчид систем, үйлчилгээ болон мэдээлэлдээ нэвтрэх боломжгүй болно.
Тиймээс дата төвийн сүлжээний дэд бүтэц, интернэтийн холболтын найдвартай байдал, нөөц сүлжээний боломжийг заавал судлах хэрэгтэй. Ялангуяа шилэн кабелийн холболт хэд хэдэн бие даасан маршрутаар орж ирдэг эсэх нь анхаарах үзүүлэлт юм. Нэг чиглэлийн холболт гэмтсэн ч өөр маршрутаар холболтоо үргэлжлүүлэх боломж нь үйлчилгээний тасалдлын эрсдэлийг бууруулдаг.
4. Физик аюулгүй байдал ба хяналт
Мэдээллийн аюулгүй байдал зөвхөн програм хангамж, сүлжээний хамгаалалтаар хязгаарлагдахгүй. Сервер байрлаж буй орчинд зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, тоног төхөөрөмжид гаднын нөлөөлөл учрах эрсдэлээс хамгаалах шаардлагатай.
Үүний тулд дата төвд нэвтрэх эрхийн шаталсан зохицуулалт, камерын хяналт, физик хамгаалалт болон орчны хяналтын систем ажилладаг эсэхийг тодруулах нь зүйтэй. Мөн эдгээр системийг хэн, ямар горимоор хянадаг талаар мэдээлэл авах хэрэгтэй.
5. Олон улсын стандарт, нөөцлөлт ба өргөтгөх боломж
Дата төвийн найдвартай ажиллагаа, дэд бүтцийн нөөцлөлтийн түвшнийг үнэлэхэд Uptime Institute-ийн боловсруулсан Tier ангилал түгээмэл ашиглагддаг.
Тухайлбал, Tier III ангиллын дата төв нь тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт засвар, үйлчилгээг хийх үед мэдээллийн технологийн үндсэн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх боломжтой дээр бүх шаардлагыг хангасан дэд бүтцийн зохион байгуулалттай байдаг.
Эцэст нь цахилгаан, хөргөлт, сүлжээний нөөцлөлтөөс гадна байгууллагын ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэн серверийн хүчин чадал, rack-н багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг мөн харгалзах хэрэгтэй.
Тэгвэл дээрх шаардлагуудыг хангасан дата төв Монголд байдаг уу?
Дата төв сонгохдоо дээрх шаардлагуудаас гадна түүнийг хариуцан ажиллуулах мэргэжлийн баг, техникийн хяналтыг хамтад нь авч үзэхээ мартуузай.
Эдгээр шаардлагад нийцсэн сонголтуудын нэг бол Юнител Группийн охин компани Nexmind ХХК-ийн дата төв юм. Тус дата төв нь Tier III ангиллын дэд бүтэц, гурван чиглэлийн шилэн кабелийн холболт, 2N нөөц цахилгаан хангамж, олон давхаргат физик хамгаалалт болон хяналтыг цогцоор нь шийдсэн.

Хэрэв та байгууллагынхаа серверийг дата төвд шилжүүлэхээр шийдсэн бол эхлээд өөрийн техникийн шаардлага, одоогийн хэрэглээ болон цаашдын өргөтгөх хэрэгцээгээ тодорхойлоорой. Харин серверийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтцийн шийдлийг NexMind-н мэргэжлийн багтай хамтран судалж, байгууллагынхаа хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээг сонгох боломжтой.
Your business always on https://www.facebook.com/nexmindmn
Утас: +976 7777-1418 [email protected]
Эх сурвалж: Юнител Групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.