• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 2, 2024
Opinions
Lemon Press
/ 1 сарын 2, 2024

2024 оноос хэрэгжиж эхлэх хуулиуд

Lemon Press нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилгынхоо хүрээнд “Цогт энд Нандин” ХХН-тэй хамтран цаг үеийн хууль, эрх зүйн сэдвээр нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад энэ оноос хэрэгжиж эхлэх хуулиудын талаар хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

1. Нийгмийн даатгалын багц хууль

Өнгөрсөн 7-р сард Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан. Тус багц хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нийт 5 хуулиас бүрдэж байгаа. Тэгэхээр уг багц хууль хэрэгжиж эхэлснээр,

  • Шимтгэлийн хувь хэмжээ: Нийгмийн даатгалын шимтгэлийн даатгуулагчийн төлөх хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч ажил олгогчийн төлдөг ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.2%-0.5% болж нэмэгдэж байгаа. 
  • Хуримтлал: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний ажил олгогчийн 1%, ажилтны 1%, нийт 2%-ийн шимтгэлийн орлогыг тэтгэврийн нөөц санд хуримтлуулахаар болсон. Энэ нь тэтгэврийг зөвхөн хуваарилдаг биш хуримтлуулдаг тогтолцоонд шилжих ажлын эхний алхам юм. Удахгүй Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл ч хэлэлцэгдэхээр байгаа анхаарч байхад илүүдэхгүй шүү.         
  • Адилтгах гэрээ: Даатгуулагчийн төрөлд “... ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан” гэх томьёолол хуульчлагдсан. “Адилтгах гэрээ” гэх ойлголтыг эрх бүхий байгууллагаас албан ёсоор тайлбарлаагүй. Гэхдээ хариу төлбөртэйгөөр бусдаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлж байгаа гэрээний орлогод нийгмийн даатгал төлдөг одоогийн жишгийг төдийлөн өргөсгөхгүй гэж найдаж байна. Харин ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний орлогод зөвхөн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөхөөр болж байгаа шүү.
  • Өндөр насны тэтгэвэр: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас өөрчлөгдөөгүй. Харин өндөр насны тэтгэвэр тогтооход 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн байх босгыг 25 жил болгон нэмэгдүүлжээ. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний гэрлэлтээ батлуулсан, эсхүл 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан нөхөр, эсхүл эхнэрийн тэтгэврийг нэмэгдүүлнэ. Тус нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20%-тай тэнцүү байх аж.
  • Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргах хугацаа: Ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор өргөдлөө гаргах ёстой байсныг шинэ хуулиар 4 долоо хоног болгон уртасгаад буй.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/

Төрийн худалдан авах ажиллагаа цахимаар хэрэгждэг болсонтой холбогдуулан 2005 онд батлагдаж байсан хуулийг хүчингүй болгож, улмаар тендер зарлах, нээхээс эхлээд тендер илгээх, тендерийг хянах, шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх гээд бүхий л ажиллагааг цахимаар хэрэгжүүлэх зохицуулалт бүхий шинэ хуулийг батлаад байна. Ийнхүү бүх ажиллагааг цахимжуулж, зарим мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн системээс татаж авах боломжтой болсонтой холбогдуулан тендер хүлээн авах хугацааг багасгасан буюу 30-аас дээш хоногоор тогтоодог байсныг 15 өдөр болгон бууруулжээ.

  • Түүнчлэн гадаадын этгээдийн оролцох боломжтой тендерийн төсөвт өртгийн босгыг ажлын хувьд ₮30 тэрбум, барааны хувьд ₮1 тэрбум, үйлчилгээний хувьд ₮300 сая байхаар нэмэгдүүлсэн байна.

3. Төр, хувийн хэвшлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/

Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан, 2010 оны Концессын хуулийг хүчингүй болгож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Юун түрүүнд ‘концесс’ гэх нэр томьёог халж “төр, хувийн хэвшлийн түншлэл” гэх томьёоллыг оруулж ирээд байгаа. 

  • Тус хуульд тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхэд хир тохиромжтой, үр ашиг, ач холбогдолтой эсэхийг судлан шинжлэх, төлөвлөх, үнэлэх процедурыг тухайлан тусгасан. Мөн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг 1 үе шаттай байсныг 2 буюу урьдчилсан, уралдаант сонгон шалгаруулалттай гэсэн 2 үе шаттай болгож байна.

4. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 сарын 13-ны өдрийн тогтоолоор 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ₮660,000 байхаар шинэчлэн тогтоогоод байгаа. Бид ч тус сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байсан шүү. ЭНД дарж уншаарай. 

5. Бусад хууль

Дээрх хуулиудаас гадна Төмөр замын тээврийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудын шинэчилсэн найруулгууд ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдан татварын хууль тогтоомжид зарим нэмэлт өөрчлөлт орж байгаагаас дурдвал:

  • Малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөвөр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө.
  • Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан барилгад орон сууц түрээслүүлсний орлогод ногдох татварт татварыг 2024-2026 онд 90%, 2027-2029 онд 50% хөнгөлөлт үзүүлэх юм.
  • Хувиараа бизнес эрхлэгчид, хувь хүмүүс үйл ажиллагааны орлогын тайлангаа орлогын хэмжээ үл харгалзан бүгд хялбаршуулсан горимоор тайлагнах эрхтэй боллоо.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.