
COP17 маргааш дуусна. Хурлын сүүлийн 7 хоногт нэлээдгүй бужигнаж, энд ч нэг ногоон сан, тэнд ч нэг ногоон санаачилга, бүтээн байгуулалт гэхчлэн толгой эргэм олон хамтралууд зарлагдлаа. Мэдээллүүдээ цэгцлээд нэг хараадахъя.
💰 Зээл & санхүүжилт
Монгол Улсын зохион байгуулсан COP17 бага хурлын гол үр дүн буюу санхүүжилт босгох тал дээр ЗГ 5 тивийн 23 улсад хэрэгжих төслүүдэд зориулан $1.3 тэрбумын санхүүжилт босгохоор болсноо зарласан. Энэ нь өмнөх буюу Саудын Арабын зохион байгуулсан COP16 хурлын санхүүжилтээс ойролцоогоор 9 дахин бага дүн. Гэвч анхааруулаад хэлэхэд, COP16-н санхүүжилт түүхэн өндөр үзүүлэлт юм байна лээ шүү.
Аан бас гаднаас ХААН Банк ХК (KHAN) $50 сая, ХасБанк ХК (XAC) $40 саяын санхүүжилтийг тус тус татаад буй.
🧑🤝🧑 Хамтын ажиллагаа
Тус хурлын хамгийн онцлох хамтын ажиллагаа бол яахын аргагүй үндэсний AI дэд бүтцийг байгуулахаар Америкийн эрчим хүчний хэмнэлттэй AI чип үйлдвэрлэгч Blaize (BZAI)-тэй хам хамтрахаар болсон явдал. Уг хамтын ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай.
Эцэст нь… Үнэхээр зүй зохистой, хэлсэн ярьснаараа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудаа хийгээд явдаг сан бол COP17 хурлын үр дүн Монголд ихээхэн өгөөж өгөхөөр байна. Гэвч бидэнд хөрөнгө мөнгөнөөс илүү шударга, нээлттэй жинхэнэ утгаараа хэрэгждэг шилэн системийн хэрэгжилт, хяналт хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.