• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

МЭЗФ-ын эхний өдөр юу болов?

yld
Б.Эсүхэй
7 сарын 9, 2025
7 сарын 9, 2025

Өчигдрийн шагналтай, айлчлалтай, хуралдаантай, бороотой тун завгүй өдөртэй зэрэгцэн Монголын Эдийн Засгийн Форум (МЭЗФ) төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр юу болж өнгөрөв?

📯 ЕС-ын төлөвлөгөө

Шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатар энэ жилийн форумыг нээж гаднын хөрөнгө оруулалт тэр дундаа уул уурхайн салбарыг бүх талаар дэмжихээ амласан бөгөөд Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгохоор зорьж буйг дурдав. Мөн ирэх 10 жилд 5D буюу 5 чиглэлээр 2 дахин өсөлт авчрах төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд эдийн засаг, ногоон бүс, сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн бие даасан байдал цахим шилжилт багтах ба тус бүрийг нь 2 дахин өсгөхөөр ажиллах гэнэ дээ. 

🎙️ Онцлох хэлэлцүүлэг

Нийт 9 хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Үүнээс онцлох хэлэлцүүлэг нь “Бизнест ээлтэй Монгол” байсан ба тэргүүн шатар сайд Н.Учралын хувьд шинээр байгуулсан ЗГ бүх түвшинд хэмнэлт хийж, төрийн анхан шатны хүнд суртлыг бууруулах талаар дурдав. Ингэхдээ эхний ээлжид хуулиасаа давсан 70 журмыг цуцлаад байгаа аж. Мөн Эдийн засгийн хөгжлийн төвийн CEO Д.Зоригт төрд 770 мянган хүн, хувийн хэвшилд 550 мянган хүн ажиллаж буй нь төрийн давамгайлал бизнесийн орчинд өндөр байгаагийн илэрхийлэл, төр бизнесүүдэд лай болохоос илүү зай болох хэрэгтэй хэмээн хэлжээ. 

🔢 Сонирхолтой тоо

Хэлэлцүүлгийн үеэр олон сонирхолтой тоонууд дурдагдсан бөгөөд үүнийг багцлаад харвал:

  • 27%: Монгол Улсын төсвийн 27% хүний хөгжил, боловсролын салбарт чиглэж байна.
  • £3 тэрбум: Их Британийн зүгээс Улаанбаатарын метро төслийг дэмжихээр £3 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор яригдаж буй. 
  • 100: Ирэх 9 сарын 11, 12-ны өдрүүдэд 30 дахь удаагийн Азийн хөрөнгийн зах зээлийн форум Монголд зохион байгуулагдах ба 100 орчим томоохон мэргэжилтнүүд хүрэлцэн ирэх аж.  
  • $916 сая: Нийслэлээс $916 саяын төсөв өртөгтэй Туулын хурдны замын санхүүжилтийн 85%-д олгох ЗГ баталгааны зөвшөөрөл гаргав. 

Эцэст нь… Маргаашийн хувьд тогтвортой хөгжил, дижитал шилжилт, ажиллах хүчин, уул уурхайн салбарын талаарх хэлэлцүүлгүүд өрнөх гэж байна. Хэрэв та МЭЗФ-той холбоотой мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл манай сошиал сувгуудыг ойр ойрхон шалгаарай. ✌🏻

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.