• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Санхүү

Монложистикс Холдинг ХК-ийн өнгөлөг I улирал 

yld
Б.Эсүхэй
4 сарын 29, 2025
4 сарын 29, 2025

Дэлхийн төдийгүй Монголын тээврийн салбарт он гарснаас хойш олон сорилт тулгараад байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг Монложистикс Холдинг ХК (MLG) 2025 оны 1 улирлын тайлангаа танилцуулжээ. Юу болсныг сонирхъё. 

🔍 Тээврийн салбарт юу болоод байна? 

2025 оны I улиралд 29.2 сая тн ачаа тээвэрлэгдсэн нь жилийн өмнөхөөс 1% өсөв. Авто тээвэр нь ачаа тээврийн 64%-ийг бүрдүүлж, 4.1% өсөж 18.7 сая тн-д хүрсэн аж. Харин төмөр замын тээврийн хувьд 5.5% буурч 10.3 сая тн болжээ. Том зургаар тээврийн салбарын ачаа дорвитой өсөөгүйд түүхий эдийн үнийн бууралт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал голлон нөлөөлөв. 

💭 Монложистикс эргэн тойронд 

Тээврийн салбарын сорилтууд дунд $MLG-н орлого өсөлтөө зогсоогоогүй ч ачааны хэмжээ нь буурчээ. Тодруулбал, 

  • Үйл ажиллагааны хувьд: Орлого оны эхний улиралд жилийн өмнөхөөсөө ердөө 1% өсөж ₮64.2 тэрбумд хүрсэн аж. Уг нь яг жилийн өмнө тэдний орлого 28% өсөж байсан ч тээвэрлэсэн ачааны хэмжээ нь 31% буурч 180 мянган тн болсноор орлогын өсөлт саарсан хэрэг.
  • Ачаа тээврийн хувьд: Тээврийн бууралтад экспортын ачаа тээвэр 51 мянган тн, транзит ачаа тээвэр 31 мянган тн, олон улс дахь ачаа тээвэр 13 мянган тн-оор тус тус буурсан нь нөлөөлөв. Нөгөө талаар импортын ачаа тээвэр 5 мянган тн буюу 19% өссөн аж.
  • Хувьцааны тухайд: Энэ он гарснаас хойш $MLG-н хувьцааны үнэ 6.5% өсөж, ₮202.4-т хүрчээ. 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахтай зэрэгцээд хувьцааны хөрвөх чадварыг сайжруулахаар ₮1 тэрбум хүртэлх үнийн дүнгээр нэгж хувьцааг ₮210-ийн үнээр тооцож 4.8 саяас ихгүй хувьцааг авахаар төлөвлөсөн аж.

👀 Сонирхуулахад

IPO-н төлөвлөгөөний Оросоос худалдан авсан эхний ээлжийн вагонуудын туршилтын тээврээ дуусгаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр эхэлжээ. Мөн Хятадын Тяньжин хотод байгуулагдсан удаах охин компани нь тус улсын тээвэр логистикийн томчуудтай стратегийн хамтын ажиллагааны гэрээг ч байгуулаад амжив. Тус явдлууд нь борлуулалтын орлого өсөж, нэмэлт сувагтай болоход өндөр ач холбогдолтой. 

Эцэст нь… Цаг үеийн нөхцөл амаргүй байгаа ч $MLG-н үйл ажиллагаанд орлогын бууралт ажиглагдаагүй, импортын тээвэр нэмэгдсэн гээд I улирлаа тун боломжийн өнгөрөөжээ. Цаашид энэ амаргүй цаг үеийг яаж туулахыг харцгаая.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.