• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 1, 2023
Travel With

Оюу толгойн гүний уурхай руу аялсан нь

yld
М.Хулан
11 сарын 1, 2023
11 сарын 1, 2023

Бидний эхлүүлж буй шинэхэн контент болох Travel with Lemon Press-н 2 дахь дугаарт тавтай морил. Энэ удаад бид Оюу толгойн гүний уурхай руу аялсан 5 өдөр 4 шөнийн, нийт 1,438 км-н аяллын тэмдэглэлээ хуваалцаж байна. 

1,350 метрийн гүний доор

Өнгөрсөн 3-р сард Оюу толгойн гүний уурхай нээлтээ хийснээр Монголын уул уурхайн салбар нэг шат ахих боломж бүрдсэн. Тус уурхай нь Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80%-ийг ашиглах гүүр болж ирээдүйд Оюу толгойг дэлхийд 4-т эрэмбэлэгдэх том уурхай болох боломжийг бүрдүүлнэ гэхээр хэр үнэ цэнтэй төсөл вэ гэдэг нь ойлгогдох биз ээ. За одоо шууд гүний уурхай руу марш!

Хэрвээ та гүний уурхай руу орохоор болбол юун түрүүнд заавал мөрдөх олон төрлийн дүрэм болон хамгаалах хэрэгслийг хэрхэн ашиглах, байнгын болон зөөврийн хоргодох газрын байршил зэрэгтэй танилцана. За тэгээд л байршил тогтоогчтой малгай болон бусад хэрэгслээ өмсөөд хорт утаа тархсан үед зүүх 1.8 кг жинтэй төмөр багийг бүсэндээ бэхлээд 1,350 м-ийн гүн рүү бууна шүү дээ. 

Гүнээс гадарга руу

Одоо Оюу толгой Blue Sky-г 12 давхарласан хэмжээний газрын гүнд олборлолт хэрхэн хийдгээс эхлээд газрын гадарга руу гаргах хүртэлх үйл явцыг тайлбарлая.

  • Гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн 5 босоо ам байх бөгөөд 3 нь агааржуулалтын, 1 үйлчилгээний, 1 үйлдвэрлэлийн ам буюу шафт байдаг аж. Хүн болон бараа материал, машин механизм 1.3 км гүн рүү буухдаа cage буюу энгийнээр бол лифтээр бууж байгаа юм. Сонирхолтой нь, 1.3 км-ыг хуучин cage нь 4 орчим минутад, шинэ нь 2 минут 30 секундийн хугацаанд туулдаг. Гэхдээ буух явцад бол уншигдаж байгаа шигээ галзуу хурдан байгаагүй шүү. 😁
  • Олборлолтын үйл явц: Сонсож байсан бол Оюу толгой хүдрийн биетээ блокчлон олборлох аргаар олборлодог. Улмаар хүдрийн биетийн доороос хөндлөн малталт хийж тэсэлгээ хийснээр хүдэр өөрийн жингээр бууж ирэх боломжтой болдог бөгөөд түүнийгээ анхдагч бутлуур руу зөөх юм. 
  • 7 давхар барилгын өндөртэй дүйхүйц анхдагч бутлуурын хэсэгт хүдрийн биетээ бутлаад туузан дамжуургын тусламжтайгаар газрын гадарга руу гаргахаар 8.2 км-ын аяллыг хийж анхдагч хүдрийн агуулах тэгээд баяжуулах үйлдвэр рүү очдог аж. Туузан дамжуурга нь ил уурхайгаас олборлосон хүдрийн биетийг ч зөөвөрлөдөг бөгөөд логистикийн шийдэл нь бас л нүд хужирлаж байлаа. 

Ил уурхай

Ил уурхайн тухайд Өмнөд Оюутын бүлэг ордуудыг ил уурхайн аргаар олборлох бөгөөд хамгийн анхаарал татсан зүйл нь хүдрийн биет зөөдөг өөрөө буулгагч гэх хүнд даацын машин байв. Тус машины өөрийн жин нь 200 тн бөгөөд 1 явалтаар 300 тн хүдрийн биет зөөвөрлөх хүчин чадалтай аж. Нийлээд 500 тн гэхээр галзуу байгаа биз?

Говийн Оюу сан 

Уг нь бол бидний эхний маршрут Өмнөговь аймаг дахь Оюу толгойн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах байсан ч догдлоод гүний болон ил уурхайгаас эхэлсэн шүү. Үргэлжлүүлээд, Өмнөговь дахь Говийн оюу сангаар 1 жилд дамжиж буй мөнгөн урсгал өдгөө ₮21 тэрбумд хүрээд буй. Энэ нь Өмнөговь аймгийн 2008 оны төсвийн орлогоос ₮8 тэрбумаар их дүн юм. Харин өнгөрсөн онд бол тус аймгийн төсвийн орлого ₮375 тэрбумд хүрсэн байдаг. 14 жилийн дотор 28.8 дахин нугарсан байдаг шүү. 😲 Юу нөлөөлөв?

  • Оюу толгой өнгөрсөн онд Өмнөговь аймагт бүртгэлтэй 101 ханган нийлүүлэгчээс $261 тэрбумын бараа бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд үүнийг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. 
  • Түүнчлэн Оюу толгойн ханган нийлүүлэгчидтэй уулзах явцад компани тус аймагт зөвхөн мөнгөн хөрөнгө оруулалт хийхийн сацуу Монголд ховордсон ажлын стандартыг ч тогтоож байгаа санагдав. Учир нь тус компанийн ханган нийлүүлэгчид “Оюу толгойн стандартад тэнцсэн байхад хаана ч алзахгүй дээ” гэж хэлж байсан юм.

За тэгээд, Оюу толгойн байгаль орчны баг хэрхэн ажилладаг, Ханбогд суманд ирэх 5 жилд хийгдэх $50 саяын хөрөнгө оруулалт, нөлөөллийн бүсэд байгаа малчдад өгдөг нөхөн олговор гээд бичээд л байвал бичээд л байх шинжтэй тул аяллын тэмдэглэлээ энэ хүрээд дуусгая. 

Жич: "Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв" гэдэг шиг бидний Оюу толгойтой хийсэн аялал эзгүй говьд ч автобусны хурд 80 км-ээс хэтрэлгүй явсаар Ханбогд суманд очсон юм даа. Энэ мэтчилэн дүрэм журмаар дүүрэн аяллын тэмдэглэл маань сонирхолтой байсан гэж найдъя. 😄

Жичийн жич: Энэхүү аяллыг Оюу толгой Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан бөгөөд тус аяллаас сэдэвлэн бичсэн болно. Нийтлэлийн агуулга нь манай редакцын бодлогын дагуу хараат бус бичигдэв. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.