
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тэр бүр огцом савладаггүй, хөрөнгө оруулалтын найдвартай сонголт гэгддэг. Гэтэл Токиогийн Гинзад Tiffany & Co.-н Азийн хамгийн том дэлгүүртэй тансаг барилга хэдэн сар зарагдахгүй байгаа гэнэ. Яагаад?
📍 Тансаг зэрэглэлийн байршил
Тус барилгыг өнгөрсөн жил Kurosawa Group ашиглалтад оруулж, $760 саяар худалдах оролдлого хийсэн ч хэдэн сар зарж чадалгүй байсаар барилгын худалдах үнийн саналаа 33% буюу $507 сая болгон бууруулжээ. Учир нь жилд ойролцоогоор $5-$7 тэрбумын орлого олдог гол түрээслэгч Tiffany & Co. тус барилгад 25 жил байрших тогтмол түрээсийн гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэнэ.
😶🌫️ Зах зээлийн хөдөлгөөн өөрчлөгдөв
Тэртээ 1991 онд Японы үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарснаас хойш газрын үнэ удаан хугацаанд буурч, улсын дундаж үнэ зөвхөн 2018 оноос хойш өсөх аястай болсон. Энэ хугацаанд инфляц ч 0% орчим, заримдаа сөрөг буюу дефляцтай байсан тул барилгын эзэн болон түрээслэгч аль алинд нь тогтмол түрээс давуу тал болж байв.
Эцэст нь… 2026 оны эхний хагаст Японы арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс ердөө 2% л өссөн бол Токиогийн хамгийн байршил сайтай оффисоос хүлээх жилийн өгөөж 3.1% болж түүхэн доод түвшинд хүрчээ. Нэн ялангуяа Tiffany & Co.-гийнх шиг хэт өндөр үнэтэй барилгыг хэр баргийн хөрөнгө оруулагч тогтмол түрээстэйгээр худалдаж авах эсэх нь эргэлзээтэй л юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.