
Зуны дундаас хойш шатахууны үнэ төрөл бүрээр дунджаар ₮1,050-өөр өсжээ. Энэ 7 хоногт АИ-92 дахин ₮550-өөр нэмэгдэж ₮3,590 болов. 7 сарын 6-нд ₮2,590 байсан шүү дээ, хорвоо гэж.
😵💫 Аль төрөл хамгийн их өсөв?
Сүүлийн 99 хоногийн хугацаанд түлшний үнэ яаж өссөнийг харвал:
🇷🇺💀 Шалтгаан нь хойд хөрш
Өнгөрсөн 8-р сард импортолсон бензиний 91% нь Оросоос ирсэн. Энэ сард тэндээс авах үнэ тн тутамд $190-оор өсөж $1,063 хүрсэн буюу литрт 15 цент нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, дайны улмаас газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, нийлүүлэлт ч багассан. 11-12-р сард нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй.
👻 Нөлөө нь хаана?
Шатахуун бүх барааны үнэд нөлөөлдөг. Такси, ачаа тээвэр, тэр дундаа импортын хүнсний үнэ дараалан өснө. Татвараар үнэ барих зай ч дууссан. Тодруулбал, шатахууны татварын орлого 10 жилд ₮217 тэрбумаас ₮3 тэрбум болж буурч, гаалийн татвар аль хэдийн 0% болсон билээ.
👀 Гарц бий юу?
ЗГ Хятадын гурван боомтоор орох бензин, дизелийг 10 сарын 21-нээс 2028 он хүртэл гаалийн татваргүй болгосон. Хятад, Сингапур, Малайз, Өмнөд Солонгостой хэлэлцээр хийж байгаа ч шинэ нийлүүлэгчтэй болох нь 7 долоо хоног биш, хэдэн сарын асуудал билээ.
Эцэст нь… Таны машины шатахууны савны дүүргэлт 99 хоногт ₮50 мянгаар үнэтэй болжээ. Ганц нийлүүлэгчээс хамаарах ийм л хэцүү байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.